Толгой хүчтэй өвдөх, Нүдний хараа өөрчлөгдөх, бүрэлзэх, юм хоёрлож харагдах, ярьж чадахгүй, үг хэл ойлгомжгүй болох, ээрэх, гацах, нүүр, хөл гарын хөдөлгөөн нэг талдаа сулрах, мэдээ алдах, бадайрах, тэнцвэр алдагдах зэрэг шинж тэмдгүүд ТАНД БОЛОН ТАНЫ ЭРГЭН ТОЙРНЫ ХЭН НЭГЭНД илэрвэл ЯАРАЛТАЙ 103 ДУУДААРАЙ.
Эдгээр нь харвалтын шинжүүд бөгөөд та 3 цагийн дотор эмнэлэгт хандаж чадвал нас баралтаас 80 хувь сэргийлнэ. ТАНЫ АМЬ НАС МИНУТ СЕКУНД БҮРЭЭР ХЭМЖИГДЭХИЙГ АНХААРНА УУ.