Өмнөдүүд Хойдуудаа уулзалтад урилаа

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Өмнөдүүд Хойдуудаа уулзалтад урилаа

Өнгөрсөн жилийн есдүгээр сард Туркийн Стамбул хотноо болсон дэлхийн аваргад 63 кг-ын жинд зодоглож, хүрэл медаль хүртсэнээр О.Насанбурмаа чөлөөтийн тамирчдаас олимпийн анхны эрхийг хүртсэн билээ.

Солонгосын хойгт бий болсон тогтворгүй байдлыг намжаахын тулд Хойд Солонгостой цэргийн шугамын яриа хэлэлцээгээ сэргээхийг Өмнөд Солонгос хүсч байна хэмээн БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Су Чо Сук мэдэгдсэнийг KoreaTimes дамжууллаа. Уулзалтыг зэвсэггүй бүсийн Хойд Солонгосын нутаг дэвсгэрт байгаа Панмуджом хотод хийх саналтай байгаагаа сайд мөн хэлсэн байна. Өмнөдийн Батлан хамгаалахын сайд энэ мэдэгдлээ өнөөдөр /2017.07.17/ өглөө хийсэн бөгөөд одоогоор Хойд Солонгосын зүгээс ямар нэг хариу өгөөгүй байна.

Хоёр Солонгосын хоорондох цэргийн шугамын яриа хэлцээ хамгийн сүүлд 2015 онд болсон юм.

Энэ уулзалтаар яг ямар асуудлыг хэлэлцэх талаар сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Гэсэн ч хоёр улсын хилийн ойролцоо чанга яригчаар суртал ухуулга хийдэг явдлаа зогсоох тухай яригдаж магадгүй гэж таамаглаж байна. Мөн хоёр Солонгосын салсан гэр бүлүүдийг уулзуулах, “Улаан загалмай” зэрэг хүмүүнлэгийн байгууллагын хамтын ажиллагааг сэргээх зэрэг сэдвүүд яригдах магадлалтай юм.

Энэ он гарснаас хойш Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилтыг удаа дараа хийж хойгийн байдал түгшүүртэй байгаа юм. Хойд Солонгос сүүлийн туршилтаа долдугаар сарын 4-нд хийсэн билээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж