XX зууны супер моделиуд өнөөдөр

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

FASHION

XX зууны супер моделиуд өнөөдөр

УИХ-ын гишүүн, УИХ-ын бие даагч гишүүдийн зөвлөлийн дарга С.Ганбаатар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа.

ЖиЖи болон Белла Хадид, Кайли Женнер, Кара Делевинь, Даутцен Крус, Карли Клосс… зэрэг загварын ертөнцөд долоо хоног тутам шинэ од мэндэлж байна. Тэдний нэрийг чээжилж амжаагүй байхад тэд карьераа орхиж, нэг нь нэгнийгээ орлож байх жишээтэй. Харин өнгөрсөн XX зуунд од болон гялалзсан топ загвар өмсөгчид энэхүү оргилд хүрэх гэж олон мянган километрийг туулсан гэдэг. Загварын тайзнаас бууснаас хойш тэд хэрхэн амьдарч байгааг харъя.


Клаудия Шиффер

Клаудия Шиффер бол өнгөрсөн зууны хамгийн эрэлттэй номер нэг загвар өмсөгч байлаа. 1990-ээд оны үед түүний биеийн харьцааг стандарт хэмээн үздэг байсан: өндөр – 180 см, жин – 58 кг, чээжний тойрог – 95 см, бүсэлхий -62 см, өгзөгний тойрог -92 см. Алдарт герман бүсгүй карьерынхаа хугацаанд 900 удаа сэтгүүлийн нүүрийг чимжээ. Энэ дээд амжилтыг өнөөдрийг хүртэл хэн ч эвдэж чадахгүй байна. Тэр өнөөдөр 46 настай. Түүний гоо сайхны нууц нь зөв хооллолт, байнгын дасгал хөдөлгөөн гэв.


Синди Кроуфорд

Синди Кроуфордын биеийн галбир мөн адил стандартад тооцогддог. Түүний видео дасгалын хичээл дэлхий даяар олон сая хувь борлуулагдсан ажээ. Гэхдээ тэрбээр үргэлж Клаудия Шифферийн дараа буюу хоёрт бичигддэг байв. Өнөөдөр Синди 51 настай ч биеийн галбираа 20 жилийн өмнөх шигээ хадгалж чаджээ. Түүний нууц зөв хооллолт, байнгын дасгал хөдөлгөөн, амьдралыг эерэгээр харах хандлага гэв.


Линда Евангелиста

Загварын ертөнцөд маш хурдан амжилтад хүрсэн хүн бол Линда Евангелиста. Гэсэн ч түүний гоо үзэсгэлэн өнгөрсөн зуунд үлджээ. Учир нь тэрбээр хэт их гоо сайхны мэс засал, тариа хийлгэдэг байсан нь өнөөдрийн энэ түвшинд хүргэсэн гэнэ.


Кейт Мосс

1990-ээд оны эхэнд загварын ертөнцөд гарч ирсэн шинэ од бол Кейт Мосс байлаа. Түүнийг согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэдэг гэж буруутгадаг байсан. Гэвч энэ нь түүнд загварын ертөнцийн акулуудтай олон саяын гэрээ хийхэд нь саад болдоггүй байв. Кейт 43 настай. Түүний гадаад төрх үргэлж шүүмжлэлд өртдөг. Гэхдээ энэ нь түүнд огт хамаагүй гэнэ.


Наоми Кэмпбелл

Наоми Кэмпбелл бол “Time”, франц болон английн “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны өнгөт арьстан загвар өмсөгч. Тэрбээр тайзан дээр ирвэсийн дүрийг маш чадварлаг бүтээдэг учир түүнд “Хар Ирвэс” гэх хочийг өгсөн гэдэг. Өнөөдөр тэрбээр урьдын адил үзэсгэлэнтэй байна. Гэхдээ түүний үс нь халзарч эхэлсэн тул хиймэл үсийг сүүлийн хэдэн жил ашиглаж байгаа гэлээ.


Кристи Биркли

1980-аад онд загварын ертөнцөөс амжилтын гараагаа эхэлсэн Кристи Биркли өнөөдөр жүжигчин, дуучин зохиолч болон алдаршжээ. Тэрбээр өнөөдөр 63 настай. Түүний гоо  сайхны нууц нь цагаан хооллолт гэв.


Женис Дикинсон

Өнгөрсөн зуунд загварын ертөнцийг шуугиулж байсан загвар өмсөгчдийн нэг бол Женис Дикинсон. Тэрбээр зугаа цэнгэл хөөх дуртай нэгэн байв. Мөн тэр хоол идэхийн оронд кокаин хэрэглэхийг илүүд үздэг байжээ. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн сайхан бүсгүй байхад нь нөлөө үзүүлээгүй ч гоо сайхны мэс засалд хэт их дурласан нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн гэдэг.


Твигги

Твигги бол 1960-аад оны Лондоны нүүр царай. Тэрбээр ид од болон гялалзаж байх үедээ загварын карьераа орхисон билээ. Өнөөдөр тэр Лесли Хорнби гэх нэрээр амьдарч байгаа бөгөөд 67 настай.


Карла Бруни

Карла Бруни маш олон салбарт хүчээ үзсэн эмэгтэй. 1990-ээд оны эхэнд супер модель, дөрвөн цомогтой дуучин байсан тэрбээр 2008 онд Францын тэргүүн хатагтай болов. Загвар өмсөгчдийн дунд гоо сайхны мэс заслыг хамгийн амжилттай хийлгэсэн нь Карла Бруни гэгддэг. 


Кристи Тарлингтон

500 гаруй сэтгүүлийн нүүрийг чимсэн, Calvin Klein түүхэнд дэх хамгийн алдартай нүүр царай бол Кристи Тарлингтон юм. Тэрбээр гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй бөгөөд ботокс зэрэг гоо сайхны тариа огт таашаадаггүй гэнэ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж