Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын аж үйлдвэрлэлийн хэмжээ 0,4%-иар өмнөх сарынхаас өслөө гэдгийг АНУ-ын Холбооны нөөцийн системийн (ХНС) мэдээ гэрчилж байна.
Bloomberg агентлагт асуугдсан шинжээчид өсөлтийг 0,3% байна гэсэн юм. Дахин шинэчилсэн мэдээгээр тавдугаар сард аж үйлдвэрлэл 0,1 хувийн өсөлттэй гарчээ. Тэр сарын өсөлтийг 0 байна гэж шинжээчид хэлж байв.
Аж үйлдвэрлэлийн нийт хэмжээний 75 хувийг эзэлдэг боловсруулах үйлдвэрлэл зургадугаар сард шинжээчдийн хэлж байсан 0,2 хувийн өсөлтийг харуулсан байв. Сарын өмнө 0,4%-иар үзүүлэлт буурсан байлаа.
Энэ тоонд автын болон түүний сэлбэгийн үйлдвэрлэл 0,7%-иар нэмэгдлээ. Автомашин, сэлбэгийг тоололгүйгээр үйлдвэрлэл нь 0,1%-ийн өсөлтийг харуулав. Аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гаргалт 0,6%-иар нэмэгдсэн байна.
Эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх сарын 0,8%-ийн өсөлтийн дараа нэмэгдсэнгүй. Олборлолтын аж үйлдвэр 1,6 хувиар өссөн нь гурван сар дараалсан өсөлт байлаа. Нефть, хийн цооногийн өрөмдөлт 6,8 хувиар нэмэгджээ.
Хэрэглээний бүтээгдэхүүний хэмжээ өөрчлөгдсөнгүй ба бизнесийн төхөөрөмжийн үйлдвэрлэл 0,1%-иар нэмэгдлээ. Аж үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт 76,4%-иас 76,6% хүртэл нэмэгдлээ. Аж үйлдвэрийн салбар нь ДНБ-ний 12 орчим хувийг бүрдүүлдэг байна. IHS Markit-ийн мэдээгээр,ажил хэргийн идэвхийн индекс (Purchasing Managers Index, PMI) аж үйлдвэрийн салбарт 52,7 – 52 пункт хүртэл зургадугаар сард буужээ. Үзүүлэлт нь ажиллагааны нөхцөл 2016 оны есдүгээр сард хамгийн багаар сайжирсныг харууллаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР