Дональд Трампын МАГАномик гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Дональд Трампын МАГАномик гэж юу вэ?

Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.

‘Америкийг дахин агуу болгох’ (Make America Great Again – MAGA) гэдэг нь эдийн засагчдын хэлээр юу гэсэн үг бэ?

Хөрөнгө оруулагчид, жижиг үйлдвэрлэгчид, Олон улсын валютын сан,ОУВС ба Холбооны нөөцийн систем, АНУ-ын Төв банкийг орлогч байгууллага зэрэг нь Трампын эдийн засгийн бодлогод таатай бишээр хандаж байгаа учраас Цагаан ордон өөрсдийн алдартай уриагаа амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг тайлбарлав. Одоо тэр уриаг “МАГАномик” гэж нэрлэх болжээ.

Дональд Трамп ба түүний эдийн засгийн баг нь эдийн засгийн гурван хувийн тогтвортой өсөлтийг гаргах бөгөөд тэр нь сүүлийн жилүүдэд дадал болоод байгаа үзүүлэлтэй харьцуулахад нэг алхмаар урагшилсан хэрэг болно. Цагаан ордны төсвийн захиргааны газрын дарга Мик Малвейни “1980-аад оноос хойш Америкийн эдийн засгийг хамгийн эрчимтэй сэргээх тухай тодорхой долоон  заалт бүхий төлөвлөгөөг Wall Street Journal сонинд нийтлүүлсэн байна.

‘Арван жилийн дотор гурван хувийн өсөлт нь хоёр хувийн өсөлтийн оронд дотоодын нийт бүтээгдэхүүний номинал өсөлтийг 16 их наяд доллараар, америк ажилчдын цалингийн санг долоон их наядаар, холбооны засгийн газрын ашиг $2,9 их наядаар өснө” гэж Малвейн амлаж байна.

Трампын засаг захиргаа ирээдүйн төсвийг төлөвлөхөд ямар тааруу ойлголтой байгаагаа харуулсан юм. Тэр нь сүүлчийн төсвийн төсөлд  хэдэн их наяд долларын тоон алдааг гаргасан байлаа. Гэхдээ төлөвлөгөөний давуутай талуудыг марталгүйгээр түүнийг авч үзье. Тэр нь олон деталь гарган ирж, Цагаан ордны өмнө ярьж байсныг давтаж байна. МАГАномикийн үндсэн зарчмууд нь биелэх боломжтой юу?

Татварын шинэчлэл

Бидэнд аж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үндсэн хүчин зүйл нь дэмжлэг бөгөөд хөрөнгө оруулалт болно. Олон арван жилийн турш бид хувийн хэвшлийн өсөлт нь тэр салбарт хөрөнгө оруулалт өссөнтэй холбоотойг харж байна. Үйлдвэр шинэ завод, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж оруулж байхдаа тэд илүү олон хүмүүсийг хөлслөн илүү их бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Илүү бага татвар, илүү хурдан  зарлагаа нөхөх гэсэн хоёр  хөшүүрэг нь капиталын үнэлгээг багасгадаг ба үүгээрээ эдийн засгийн өсөлтөд тусална. Бизнесийн ашгийн 70 хувь нь  цалинд зориулагддаг учраас тэр ашгийг ажилчид өөрийн биеэр мэдэрнэ.

Хоршооллын татварыг буудгах тэдний төлөвлөгөө нь хөрөнгө оруулалт ба ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж Цагаан ордон хэлж байна. Трамп компаниудын татварыг 35-аас 25 хувь хүртэл буулгах  хүсэлтэй. АНУ-д хоршооллын татвар нь дэлхийд хамгийн өндөр байгаа юм. Татварын шинэчлэлийн хүрээнд тэр үзүүлэлт нь  буурч татварын бааз өргөжнө, олон ч дэмжигчид гарч ирнэ. Гэсэн хэдий ч Трампын төлөвлөгөө нь зарим нэг татваруудыг буулгахаас чөлөөлөхгүй. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн татвар эсвэл буяны тусламжийн хувьд. Ингэж үлдээснээр төсвийн асар их алдагдлыг гаргалгүйгээр хоршооллыг татварыг буулгаж болох юм.

Эдийн засгийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ?

Татварын шинэчлэл ба хэрэггүй зохицуулалтыг хорогдуулах нь бизнес явуулах  үнэлгээг буулгана. Журам дүрэм нь зарлага гаргах учраас тэд ашгийг бууруулж, хөрөнгө оруулалт хийх капиталын хэмжээг багасгадаг. Хэрэв дүрэм журам нь хэтэрхий чирэгдэлтэй бол тэд ямар ч хөрөнгө оруулалтад саад болдог. Тэдний хорогдуулах нь бизнест нэн ялангуяа хөрөнгийн эзлэхүүн ихтэй салбарт чухал. Хэтэрхий чанга  экологийн журам нь америкийн олон үйлдвэрийг гадагш гаргахад тодорхой үүрэг гүйцэтгэлээ. Баримтад тулгуурласан бодит үр дүн, орлого зарлагын дүгнэлт нь хүрээлэн буй орчин ба Америкт ажлын байрыг хамгаалахад тусална.

Трамп ажилдаа орсноос хойш бизнест хамаатай Обамагийн аль болох олон журмыг болиулахаар ажиллаа. Түүний захиргаа нь “Цэвэр агаарын тухай” хууль мэтийн экологийн нормуудаас салах санааг халуунаар хүлээн авч байгаа.

Дэлхийн банкны “Бизнес явуулах тухай” чансаагаар АНУ нь компаниудыг захирах  зохицуулалтын орчны чанараар дэлхийн наймдугаарт бичигдсэн байгаа. Үүний зэрэгцээ, Хүрээлэн буй орчны хамгаалах агентлагийн  тоймд  “Цэвэр агаарын тухай” хуулийн зохицуулалтын ашиг нь  зарлагыг 30:1  харьцаатай нэмэгдүүлж байгааг хэлсэн байв. Гэсэн хэдий ч  үйлдвэрлэлд улсын лиценз гэж заавал  шаардалгүйгээр зохицуулалтыг  хорогдуулахад  өсөлтийн том боломж гарч ирэх юм.

Нийгмийн хангамжийн системийн шинэчлэл

Өсөлт нь ажлын хүчний хэмжээнээс хамаардаг. Ажлын хүч хөгширч байгаа ч ажиллах боломжтой, гэртээ байгаа  хүмүүсийг бид харж байна.Тэдний ажилд нь эргүүлэн оруулах нь бидэнд  нэн чухал. Бидний тооцож байгаагаар, олонх нь ажиллахыг хүсэх авч тийм боломжгүй байна. Ажил хайж байгаа хүмүүст манай  нийгмийн хангамжийн систем заримдаа саад тавьж байна. Бид үүнийг өөрчлөх эрмэлзэлтэй.

Үнэндээ ажлын хүч болох америкчуудын тоо буурч байна тэр нь эдийн засгийн өсөлтөд саад болж байгаа юм. Трампын  захиргаа нь хөнгөлөлт авдаг ажилд  шаардлагаа чангатгах мөн хүнсний талон ба татварын хөнгөлөлтийн  зэрэг хөтөлбөрүүдийн ангилалтын журмыг өөрчлөх хүсэлтэй.

Хэдийгээр зарим  эдийн засагчид нь  олдворын хөгжлийн бэрхшээлийн даатгал  гэх мэтийн хөтөлбөрүүд нь ажлын хүчинд орох төвшнийг буулгасан гэж хэлдэг ч  энэ хүчин зүйл нь  тийм чухал уу гэдэг талаар зөрөлдөөнтэй байгаа юм.

Үндсэн хүчин зүйлд мөн бүтцийн эдийн засгийн асуудлууд тухайлбал, ажиллах хүчний хөгшрөлт, байгаа ажлын байранд дал туршлагагүй  зэрэг орж байна. Энүүхэндээ гэхэд нийгмийн хангамжийн систем нь хүмүүс зүгээр залхуу болгохоос гадна үнэн хэрэгтээ олон давуу  талыг өгч байгаа  баталгаа их бий.

Сэргээгдэх эрчим хүчний  стратеги

Ерөнхийлөгчийн эрчим хүчний стратеги нь эдийн засгийн өсөлтийн боломжийг  тэлж байна. Тийм ээ, тэр нь уурхайчдыг эргэн ажилд нь оруулахаар шахаж байгаа. Гэхдээ цэвэр, илүү хямд, хүртээмжтэй эрчим хүчинд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Химийн үйлдвэрээс эхлээд автын үйлдвэрлэл хүртэл хэдэн арван салбарт  ажлын байрыг олноор бий болгоно. Найдвартай нийлүүлэлт ба тогтвортой үнийг тогтоосон Ерөнхийлөгчийн эрчим хүчний төлөвлөгөө нь  нэн ялангуяа аж үйлдвэрийн салбарт тодорхойгүй байдлыг багасгах юм. Үүгээр шинэ үйлдвэрүүд босгох, америк ажилчдыг олноор хөлслөн ажиллуулахтай холбоотой эрсдэлийг буулгах болно.

Трампын захиргааны эрчим хүчний бодлого нь байгалийн баялгийг өмнөх үеэс бага хязгаарлалтайгаар ашиглах, нүүрсний аж үйлдвэр, “тогтвортой үнээс” ашиг гаргахад чиглэгдсэн байна. Үнийн  тогтвортой байдал гэдгийг  гарган ирсэн илбэ нь МАГАномикийн  хачин зарчмуудын нэг. Эрчим хүчний үнэ нь одоо бага харьцангуй тогтвортой байна. Тэр нь АНУ-ын эдийн засгийн өсөлтөд  онцгой нөлөөлөөгүй юм.

Энүүхэндээ гэхэд эрчим хүчний бүх  салбарыг  нэн ялангуяа нүүрсний салбарыг босгох Трампын амлалт нь  түүнд нэгэн мужийн бүгд найрамдахчуудын төлөө санал өгдөг ажилчдын татаасыг  өөр мужид шилжүүлэх эсвэл бүгд найрамдахчуудын давамгайлсан конгресс дэх  санхүүгийн “дайнч харцгуудыг”  бүгдийг татааст оруулахаар ятгах боломжийн сонголтыг түүнд өгнө.

Дэд бүтцийг сэргээх

Америкийн дэд бүтцийг сэргээх Ерөнхийлөгчийн төлөвлөгөө нь ажил хийх боломжийг өгч байна. Хамгийн чухал нь Америкийн аж үйлдвэрлэлд урт хугацааны үйлдвэрлэлийг гаргах юм. Зам, гүүр, нисэх буудлууд боомтыг  сэргээх нь одоо ба  ирээдүйд ашиг оруулна.

Трамп дэд бүтцийг  хөгжүүлэхэд нэг их наяд доллар  гаргах төлөвлөгөөг санал болгосон ба ойрын 10 жилд  холбооны зарлага нь 200 сая доллар болох ёстой. Дэд бүтцийн зарлагын өсөлт нь  ажлын байраар хангах ба  урт хугацааны үйлдвэрлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн эдийн засгийн бодол санааны дагуу МАГАномик явж байгаа салбар болж байна.

ОУВС ба Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын шинжээчид дэд бүтцийн зарлага нь  компаниудын ажлыг  хялбарчлан өсөлтийг гаргана гэдэгтэй нь санал нийлж байгаа. Америкийн барилгын инженерүүдийн  нийгэмлэгийн саяхны илтгэлд өгүүлэхдээ, 2025 он хүртэл хоёр  их наядын  санхүүжилтын хомсдолтой  дэд бүтцийн салбар тулгараад байна гэсэн байлаа. Түүнийг гаргаж чадахгүйн улмаас АНУ-ын эдийн засаг дөрвөн их наядын хохирол болно гэж тэд үзжээ.

Америкт ашигтай  худалдаа

Олон улсын худалдааны талаар яриа явагдахад АНУ алдаад байна гэж  Ерөнхийлөгч хэлж буй. Бусад орнуудаар  манай эдийн засгийг  эвдлэн сүйтгүүлэхгүй  байх,  манай бүтээгдэхүүнд ноогдож байгаа  хэт их татвар, бүтээгдэхүүний демпинг (гадаадын зах зээл дээр хямд үнээр худалдах) эсвэл манай оюуны  өмчийг хулгайлах зэргийг авч үзэх нь ирээдүйн манай эдийн засгийн хувьд чухал юм.

Дэд бүтцийн  зарлагад МАГАномик  чухал салбар болж байгаа бол худалдааны хувьд тийм биш. “Манай бүх худалдаа наймааны гэрээ  маш муугаар хийгдсэн” гэж  Трамп хэлээд NAFTA-гийн (Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ) гэрээг дэлхийн түүхэнд байгаагүй муу гэрээ” гэж нэрлэсэн. Чөлөөт худалдааны ололт гээд л маргаж болно. Гэхдээ ганц ч эдийн засагч нь  худалдааны өндөр саад, хязгаарлалт эдийн засгийн өсөлтийг өдөөхгүй гэдэг.

Global Trade Alert – ийн сүүлчийн илтгэлд тэмдэглэхдээ,  өнгөрсөн оны сүүлчээр АНУ-ын худалдааны ашиг сонирхолд харшилсан  2420 протекционист арга хэмжээ авсан гэжээ. Тэр давалгаа нь энэ онд үргэлжилж байна. АНУ нь илүү мэдэгдэхүйц протекционист байр барих болжээ. 2017 оны эхний зургаан сард АНУ-ын  улс төрийн санаачилга нь G20 түншүүдийнхээсээ 26 хувиар  өмнөх жилийнх нь мөн үеийнхээс нэмэгдсэн байв. Гэтэл G20 орнууд АНУ-ын хувьд  протекционист чиг хандлага бариагүй байна.

Улсын зардлыг хязгаарлах

Засгийн газар нь их мөнгө үрээд эхлэхээр түүнийг  хувийн хөрөнгө оруулалтаас саадаг гэтэл  хувийн хөрөнгө оруулалт нь засгийн газрыг бодвол  хөрөнгийн үр дүн сайтай хуваарилагч юм. Бид засгийн газрын үйл ажиллагааны  чухал  үйл ажиллагааг түүний тоонд хүмүүст тав тух өгдөг нийгмийн хамгаалалтын системийг анхаарлаасаа гаргалгүйгээр санхүүжүүлэх болно. Харин бид доллар бүрийг  нарийвчлан хянаж алдагдлаа багасгана.  Цөөн үгээр хэлбэл  бид та нараас засгийн газарт үнэндээ хэрэгтэй зүйлд л мөнгө авна.

Төрийн зарлагыг буулгаснаар ДНБ-нийг 3,8%-иар нэмэгдүүлж болох  шинж тэмдэг байгаа ба АНУ нь хамгийн бага зарлагатай засгийн газартай баян ертөнцийн тоонд багтаж байгаа. Харин шинээр зарлагаа багасгах нь  хүссэн үр дүнг өгөх үү гэсэн эргэлзээ бий.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж