Хакүхо ганцаараа тавин хувийн амжилт үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Хакүхо ганцаараа тавин хувийн амжилт үзүүлэв

”Лондон-2012” зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд эх орноо төлөөлсөн ОУХМ Д.Отгонцэцэг тэмцээнээ дуусгалаа.

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн талдаа орлоо. Нагоя хотноо болж буй башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр  болж, их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тавин хувийн босго давж, тэргүүлэгчийн байраа алдсангүй. Түүний араас озэки Такаясү, маэгашира Аояама нар долоон даваа, нэг унаатайгаар нэхэж буй. Харүмафүжи Д.Бямбадорж зургаа, озэки Гоэйдо тав даваатайгаар тэргүүлэгчдийн хоёр, гуравдугаар явна.

Энэхүү башёг бэртлийн улмаас аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар өнжлөө.

Манай бөхчүүд

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-2
  • Ёкозүна Какүрю М.Ананд 2-2 гэмтсэн
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 гэмтсэн
  • Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-4
  • Маэгашири-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3-5
  • Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 3-5
  • Маэгашири-7 Таканова А.Баасандорж  1-7
  • Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 5-3 тус тус амжилттай явна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж