Орчин цагт хүмүүс эрүүл мэнддээ ашиг тустай эко бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэж, зөв хооллолтын дэглэм барих болсон билээ.
Техник технологи хөгжсөн энэ үед та байгаль дэлхийдээ ээлтэй, ЭКО хувцас, гутлыг ч мөн адил хэрэглэх боломжтой боллоо.
‘Колумбиа’ брэндийн 2017 онд шинээр танилцуулж байгаа нэгэн бүтээгдэхүүн бол байгаль дэлхийд ээлтэй ЭКО борооны цув юм. Дэлхий нийтээрээ хөл нийлүүлэн алхаж ,байгаль дэлхийгээ хамгаалахад ЭКО бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь хувь хүний оролцоотой хамгийн том хөрөнгө оруулалт болох болов уу?
‘Колумбиа’ брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер ‘Аянчин Аутфиттерс’ ХХК энэхүү ЭКО борооны цувыг ‘Колумбиа’ брэндийн үнэнч хэрэглэгч та бүхэндээ санал болгож байна.
PFC гэж юу вэ? Яагаад үүнээс татгалзах хэрэгтэй вэ?
PFC бодис ашиглагдаагүй бүтээгдэхүүн гаргах нь томоохон амжилт юм.
Та бидний хэрэглэж буй усны хамгаалалттай хувцас, гутал гээд биет бүтээгдэхүүнийг PFCs гэж нэрлэгддэг синтетик нэгдлүүдийг нэгтгэж усны хамгаалалттай болгосон байдаг. Ус нэвтрэх боломжтой даавуунд PFC-г ашигласнаар усыг эсэргүүцэх чадвартай болгодог. Тиймээс PFC-гүйгээр усны хамгаалалтыг төсөөлөх боломжгүй юм.
PFC-д байдаг карбон флюорин нэгдэл нь хүний мэддэг хамгийн хүчтэй химийн бодисын нэг юм. Энэхүү маш хүчтэй химийн нэгдэл нь тийм ч хурдан устахгүйгээс гадна хүн болон мал амьтны биед ч нөлөөлдөг. Тиймээс байгаль орчин хамгааллынхан болоод PFC-г ашигладаг брэндүүдийн хооронд ихээхэн хэлэлцүүлгийн эх сурвалж болсон юм.
Хүрээлэн буй орчин дахь PFC-ыг тогтвортой байлгах гол хүчин зүйл нь химийн гинжин хэлхээний урт, эсвэл химийн бүтцийн нүүрстөрөгчийн атомын тоо юм.
Түүхэн үүднээс харахад гаднах материал нь чийгийн нэвчилтийг хязгаарлах чадвартай учраас DurableWaterRepellent технологи нь PFOA (C8) найман нүүрстөрөгчийн нийлмэл PFCA зэрэг урт гинж PFC-ийг ашигладаг.
Гэвч урт гинжин хэлхээний PFC-ийн байгаль орчны тэсвэр хатуужилтын талаархи асуудлын хариуд энэ салбар нь богино гинжний нэгдэл (жишээ нь: C6) руу шилжсэн.
Колумбиа брэнд нь гадуур хувцас, гутал гээд бүхий л бүтээгдэхүүндээ DurableWaterRepellen-аас богино хэлхээ болох С6 үйлдвэрлэлийн стандартыг ашиглах болсон. С6 нь байгаль орчны зарим эрсдэлийг үүсгэх боломжтой бөгөөд Колумбиа брэнд болон ихэнх компаниудын хувьд байгаль орчинд илүү ээлтэй хувилбаруудыг олж авахыг эрмэлзсээр байгаа.
Бид хэрхэн PFC-г ашиглахгүйгээр Усны хамгаалалтыг бий болгосон бэ?
Юуны түрүүнд 40 жилийн настай аргыг ашиглахаасаа өмнө эхнээс нь эхлэхээр шийдсэн.
OutDry Extreme Эко технологи нь борооны цувны бүрэн шинэчилсэн дэвшилтэт технологийг гаргасан юм.
OutDry Extreme ECO борооны цувыг хамгийн байгальд ээлтэй гэх болсон шалтгаан нь:
Материал
Үндсэн материал нь 100% дахин боловсруулагдсан полиэстер бөгөөд, 21 ширхэг усны саваар хийсэн.
Жижиг оруулгууд ч мөн адил дахин боловсруулагдсан материалаар хийгдсэн.
Полиэстерт зориулсан түүхий эдийн олборлолт бол эрчим хүчийг ихээр шаарддаг бөгөөд газрын тосоос хамааралтай байдаг. Дахин боловсруулсан полиэстер ашиглан газрын тосыг эрчим хүчний хэрэгцээг багасгаж, хог хаягдлаас гадагшлуулах замаар ландфилын даралтыг бууруулдаг.
Процесс
- Бөс даавуу будах үйл явцыг устгах нь үйлдвэрлэлийн процесст хэрэглэдэг ус, эрчим хүч, химийн бодисыг багасгаж, ойролцоогоор 13.5 галлон (51л) ус хэмнэдэг.
Энэ нь будалт хийдэг даавуутай харьцуулахад 80% -ийн хэмнэлт юм.
Энэхүү Эко борооны цув нь 2017 онд гаргаж буй цоо шинэ загвар юм. Олон улсын зам зээлд 199$-р зарагдаж байгаа ба та Колумбиа брэндийн албан ёсны дистрибютер Аянчин Аутфиттерс дэлгүүрээс ердөө 390,000₮-р аваарай.
Эко бүтээгдэхүүн сонгож байгаль дэлхийгээ хайрлацгаая.