Монголчууд наадамлах дуртай ард түмэн юм

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Монголчууд наадамлах дуртай ард түмэн юм

Уг хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан юм.

Үндэсний их баяр наадмыг үзэх гэсэн жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Соёолон насны морьдын уралдааныг үзэх гэсэн гадаадын иргэд олон байлаа. Хүй долоо худгийг хол гэлтгүй зорьсон олны дунд наадаж суусан Польш, АНУ-ын иргэдийн сэтгэгдлийг сонслоо.


Польшийн иргэн Н.Сэвэрин:

-Би энэ удаагийн аялалд эхнэрийнхээ хамт ирлээ. Бид аялах дуртай. Тиймээс энэ жил Монгол орныг онцолж, гурван өдрийн аяллыг хийлээ. Наадмын тухай олон удаа сонсож, мэдээлэл авсан болохоор соёолон насны морьдыг үзэх гэж зорьсон. Наадамчин олныг хараад гайхсан зүйл олон байна. Монголчууд үнэхээр наадамдаа дуртай ард түмэн юм. Монголын наадмын тухай нутагтаа очоод сайхан зүйл бичнэ ээ. Би сэтгүүлч мэргэжилтэй. Сонинд ажилладаг. Тиймээс надад их сайхан сэтгэгдэл төрлөө. Бид гурав хоног зөвхөн наадам үзэх гэж ирсэн.

АНУ-ын иргэн Алса Чал:

-Би график дизайнер мэргэжилтэй. Нью-Йорк хотоос ирлээ. Энэ удаа 20 хоногийн аялалыг хийнэ. Наадмын нээлт болон соёолон насны морьдын уралдаан үзлээ. Хүмүүсийг эрт ирсэн байхыг хараад их гайхсан. Үнэхээр моринд дуртай ард түмэн юм. Морьд барианд ороход наадамчин олон догдолж байна. Их сонирхолтой санагдлаа. Миний хувьд наадмын өмнө Өвөрхангайд очоод ирсэн. Тэнд сонирхолтой зүйл олныг харлаа. Хэдийгээр хол зам туулсан ч түүнээс их зүйлийг би харна гэж бодож байна. Наадмын дараа зургаан хоног морьтой аялах аялал хүлээж байгаа. Морины тухай их сонссон. Энэ удаагийн аялалд сэтгэл өндөр байна. Би анхнаасаа морины аяллыг сонгосон. Манай аялалын багт олон хүмүүс багтсан. Тэдний дунд өвөрмонгол хүн бий. Энэ удаагийн Монголд өнгөрүүлж буй аялалд сэтгэл өндөр байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж