Хятадын төсвийн зарлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад өнгөрсөн сард 19,1%-иар нэмэгдэн тавдугаар сарын 9,2 хувиас бараг хоёр гаруй дахин нэмэгдсэн байна. Энэ тухай тус орны Сангийн яам мэдээлэв.
Нийгмийн хангамж, ажлын байрыг барих зэргийн нийгмийн төслүүдийн зарлага эрчимтэй өссөн нь засгийн газрын идэвхитэй фискалын бодлогын тусгал боллоо гэж яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Албаны мэдээгээр засгийн газрын ашиг өмнөх сарын хувиас зургадугаар сард 8,9 хувь хүртэл нэмэгджээ. Аж үйлдвэрийн барааны үнийн бэхжилт, компаниудын ашгийн нэмэгдэлт, импортын өсөлт зэрэг нь улсын ашгийн өсөлтийг хангалаа хэмээн яам мэдэгдлээ.
Орон нутгийн захиргааны гол ашгийн эх сурвалж болсон газрын наймаа оны эхний таван сарын 32,8%-иас оны эхний хагаст 34%-иар нэмэгджээ.
The Wall Street Journal сонины асуулгад оролцсон эдийн засагчид Хятадын эдийн засаг оны II улиралд өмнөх улирлын 6,9%-иас багасан 6,8%-иар өслөө гэсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР