Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Owen Wilson аав болжээ

Олон инээдмийн киногоороо алдартай жүжигчин Owen Wilson найз бүсгүй Jade Duell нар хүүтэй болж, Холливуудын ам бүлийг нэгээр нэмжээ. Түүний хүү Хавайд төрсөн ба ээж хүү хоёрын бие тун сайн байгаа аж.

Өдгөө 42 настай Owen Wilson өмнө нь гэрлэж байгаагүй ба ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн авчээ. “Би маш их баяртай байна. Их ажлын дарамт, зав чөлөөгүй амьдралын эргүүлэг дунд аз жаргал, амралт сэтгэл тайтгарал мэдрүүлэх хүүтэй боллоо” хэмээн ярьсан байна.

Owen Wilson, Jade Duell нар өнгөрсөн оноос болзож эхэлсэн ба оны сүүлчээр тэднийг салсан тухай хэвлэлүүдээр бичиж байсан юм. Харин хосууд хүүхэдтэй болж буй тухайгаа ихэд нууцалж байгаад шинэ оны эхээр зарласан юм.

Дашрамд сонирхуулахд, Owen Wilson 2007 оны наймдугаар сард амиа хорлох оролдлого хийж байсан ба цаг алдалгүй эмнэлэгт хүргэгдсэний ачаар амь аврагдсан билээ. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсноос болж, амиа хорлохоор завдсан хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн ба нэлээд хугацаанд эмчилгээ хийлгэж байсан юм.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж