Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн бөхчүүд одтой сайхан барилдаж Монгол улсын заан,Монгол улсын харцага цолны болзол хангалаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спорт хороо, Блю-Драгон ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн бөх Нэгдэлийн Жаргалбаяр 7 давж, их шөвгийн дөрөвт үлдэн “МОНГОЛ УЛСЫН ЗААН” цол, Ховд аймгийн Буянт сумын харьяат,Хилчин спорт хороо, Од групп, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн бөх Оргихын Хангай, 6 давж бага шөвөгт үлдэн “МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА” цол хүртэв. Үндэснийхээ их баяр наадмын барилдаанд уран мэхээ уралдуулж, үзэгч олноо эр бяр, хүч чадлаараа баясгасан бөхчүүддээ “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаа, хамт олны өмнөөс эрүүл энх аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.