ХУД-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа ОБЕГ-т хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2017.07.16-нд нийтлэгдсэн

ХУД-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа ОБЕГ-т хандивлалаа

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Иракийн Курдууд эрчим хүчний эх үүсвэр байгуулах ажилд хамтрахаар БНСУ-ын компаниудтай гэрээ байгуулжээ.

    Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн иргэд байгууллагын саналын дагуу ОБЕГ албан ёсны хандивын данс нээгээд буй.

    Хан-Уул дүүргийн ажилчин, албан хаагчид 2017 оны долдугаар сарын 16-ны өдөр нэг өдрийн цалин болох 3.6 сая төгрөг болон 2 тонн цэвэр усыг Онцгой байдлын Ерөнхий газарт хандивлалаа.

    Хандивын мөнгийг Онцгой байдлын Ерөнхий газрын албан ёсны хандивын дансанд шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нар мөнгөн хандивын баримтыг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

    Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан Хан-Уул дүүргийн албан хаагчдын хандив халуун цэг дээр ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдад хоол, хүнс, бусад шаардлагатай эд зүйлс болон шуурхай хүрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Хандивыг хүлээн авсан Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагууд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон тус дүүргийн албан хаагчдад ажлын өндөр амжилт хүсэж талархал илэрхийллээ.

    Б.ЭНХ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж