Баяр наадмын өдрүүдэд буюу 2017 оны долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1236 дуудлага иржээ.
Үүнээс зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэнээс осол, хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, 70 хүн гэмтжээ. Үүнээс 18 нь бага насны хүүхэд байсан байна. Харин орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирч, нэг хүн гэмтсэн байна.
Гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулж, арга хэмжээ авсан бол баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан 13 жолоочийн хэргийг холбогдох байгууллага шалгаж байгаа юм байна.
Бүртгэгдсэн осол, хэргийг ангилбал, явган зорчигч мөргөсөн 27 осол, мөргөлдсөн 36 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн дөрвөн осол, онхолдсон хоёр осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа юм байна.