2017.VII.17-2017.VII.23
ХОНЬ
Ажлын долоо хоног эхлээд завгүй байгаа хэдий ч эрүүл мэндээ бэхжүүлж, хорт зуршлаасаа салах, шинэ горимд дасаж эхлэхэд тохиромжтой. Санхүүгийн асуудлууд сайжирч долоо хоногийн төлөвлөгөө болон болох үйл явдлууд нэмэгдэнэ. Найз нөхөд тусалж дэмжих бөгөөд тэдний үнэнчийг дахин батлах болно. Харин долоо хоногийн сүүлээр таны хайхрамжгүй байдлаас болж нэлээд асуудал үүсэх бололтой. Хосуудын харилцаа тогтвортой байна.
ҮХЭР
Хамт олныг хамарсан арга хэмжээ, олон нийтийн ажил хэрэгт идэвхтэй оролцох хэрэгтэй. Аз туршилт, мөрийтэй тоглоомоос зайлсхийгээрэй. Дэглэм алдагдсанаар эрүүл мэнд чинь муудах хандлагатай тул стрессээ өөрөөсөө гаргаж дасгаж хөдөлгөөн хийж өөрийгөө зугаатай байлгахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр сүүлийн үед үүссэн санхүүгийн асуудлыг шийдэхэд туслах тодорхой хэмжээний мөнгө орж ирж магадгүй.
ХАМТАТГАХ
Эрч хүч суларна. Эргэн тойрны хүмүүсийн хандлага, ааш зан таны бухимдлыг төрүүлэх бололтой. Эелдэг байж, бусадтай найрсаг харилцахыг хичээгээрэй. Өнгөрсөн долоо хоногийн шийдээгүй ээдрээтэй асуудал дахин гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг амжилттай бүтнэ. Хайр дурлалаас ангид байж, өөртөө илүү цаг зарцуулах хэрэгтэй.
МЭЛХИЙ
Өөрийгөө хөгжүүлэх, шинийг сурч мэдэх боломж гарч ирж байна. Дарга, удирдлагадаа үнэлэгдэхийн ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Танаас тусламж эрсэн найз нөхдөдөө чадах чинээгээрээ туслахыг хичээгээрэй. Тэд таны энэ тусыг хэзээ ч мартахгүй. Сэтгэл хөдлөлөө хянаж, аливаад хурдан хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Үймээн бужигнааны үед биеэ барьж аядуу хандаарай. Та тийм ч нийтэч бус тул ганцаараа, илэн далангүй байдлыг илүүд үзнэ.
АРСЛАН
Идэвхтэй долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, ажилдаа идэвхтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацах бололтой. Тэд таныг эрсдэлтэй, адал явдалд уруу татаж магадгүй байна. Ямар ч үед хэт сэтгэл хөдлөлдөө автахаас болгоомжлоорой.
ОХИН
Сорилттой тулгарч, зорилгоосоо буцаж болзошгүй. Та хэчнээн хичээгээд ч хийж чадахгүй мэт санагдах хүнд сорилт хүлээж байна. Бусдаас тусламж хүссэн ч дорвитой нэмэр авчрахгүй л болов уу. Гагцхүү ухаан бодлоо захирч, бүтэхгүй гэсэн хүлээснээс мултарч чадвал танд амжилт эрнэ. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байх болно. Харин санхүүгээ сайжруулахын тулд багагүй хөдөлмөрлөх шаардлагатай.
ЖИНЛҮҮР
Дотоод сэтгэлээ илэрхийлэх гайхалтай үе. Долоо хоногийн эхээр та өөртөө дэндүү гэмээр итгэлтэй байж, ажлын амины элдэв уулзалт, ярилцлагыг ашигтайгаар шийдэж чадна. Хэцүү, боломжгүй хэмээн хойш тавьж байсан уулзалтаа энэ үед төлөвлөөрэй, та гарцаагүй амжилт олж чадна. Амралтын өдрүүдийг найз нөхдийн хүрээнд хөгжилтэй өнгөрүүлнэ. Ажил дээрээ жаахан зэмлэл хүртэж мэдэх ч шинэ долоо хоногт бүх зүйл хэвдээ орох болно.
ХИЛЭНЦЭТ
Аливаад хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Ямар нэгэн үйл хэрэг, хэн нэгний нөлөөнд хэт автахгүй байхыг хичээгээрэй. Долоо хоногийн турш сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх тул танд уйтгарлах зав гарахгүй бололтой. Ажилдаа амжилт гаргаж, урмын үг сонсох бололтой. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байх боловч ашигтай худалдан авалт хийж чадна. Гэр бүлдээ хайр халамж, цаг заваа зориулаарай.
НУМ
Сонирхолтой долоо хоног таныг хүлээж байна. Төлөвлөсөн болон санаандгүй үйл явдал таныг үнэхээр хөгжөөж чадна. Гэвч зугаа цэнгэлд хэт автаж, ажил хэргээ орхигдуулах хэрэггүй. Долоо хоногийн турш ажлын эрч хүч буурснаас бүтээмж багатай байх бололтой. Бусдын асуудалд анхаарал хандуулах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл боломжоо зөв үнэлж, зардлаа хянаарай.
МАТАР
Хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэх боловч та үүнээс зугтаж чадахгүй. Өдөр тутмын амьдралаас баяр баяслыг мэдрэх мөчийг бүү алдаарай. Өөрийгөө хянах, биеэ барих чадвар сулрах бололтой. Бусадтай маргаан мэтгэлцээн өрнүүлэх хэрэггүй. Бясалгал хийх, агаар салхинд гарахад таатай. Эрч хүч сэргэж, ажлын бүтээмж нэмэгдэнэ. Мөнгөний урсгал таныг чиглэж байна. Эрүүл мэндийн байдал сайжирч байгааг та мэдрэх болно.
ХУМХ
Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.
ЗАГАС
Амжилт бүтээлийн долоо хоног. Таны бүтээмж өндөр байх бөгөөд нэг дор олон ажлыг амжилттай гүйцэтгэнэ. Гэхдээ хэт идэвхтэй байх хэрэггүй. Хамтын амьдралд хөл тавьж буй шинэ хосууд сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, таны худалдан авах чадвар нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа тогтворжино. Гэр бүлдээ үнэнч байж, хөнгөмсөг явдлаас татгалзаарай.