Түймэртэй нутгийн зарим хэсэгт бороо орж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.16-нд нийтлэгдсэн

Түймэр

Түймэртэй нутгийн зарим хэсэгт бороо орж байна

УИХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн Монголын хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахаар тэмцэхээ мэдэгдээд байгаа билээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаа талаар Онцгой байдлын алба хаагчид мэдээлсэн.

Сайн мэдээ дуулгахад, түймэртэй байгаа нутгийн зарим хэсэгт бороо орж эхэлжээ.

Одоогоор баруун болон зүүн аймгуудын хойд, төвийн аймгуудын зарим нутгаар орж байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн нийт нутаг, Булган, Эрдэнэт, Сүхбаатар, Дорнод аймгийн хойд хэсэг, Төв аймгийн Жаргалант, Баянчандмань зэрэг сумдыг хамарч байна. 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд нийт есөн түймэр асч байгаа. Мөн Төв аймгийн Батсүмбэр суманд тав, Эрдэнэ суманд нэг, Булган аймгийн Сэлэнгэ, Гурванбулаг суманд тус бүр нэг түймэр асч байсан бол Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Мухартад гарсан түймрийг цурманд оруулсан. 

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан, Арцат уул, Ар матах зэрэг өндөрлөг газарт түймрийн таван цэг илэрсэн ч онцгой байдлын албан хаагчид, машин техник очих боломжгүй байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж