Кофегүйгээр өглөө эрт сэрэхэд маш хэцүү. Иймээс хүмүүс өглөөг кофетой угтдаг. Тэгвэл кофе уух дуртай хүмүүст зориулсан арван таатай мэдээллийг хүргэе.
1. Кофе бол антиоксидантын гол эх үүсвэр
Хүний бие ногоо, жимснээс илүүтэй кофеноос илүү их антиоксидант шингээдэг.
2. Кофены үнэр стрессийг даван туулахад ашиг тустай
Кофены үнэр нь хүний тархинд таатай мэдрэмж төрүүлж, улмаар эерэг хандлагыг бий болгодог гэдгийг солонгосын эрдэмтэд тогтоожээ.
3. Кофе нь Паркинсоны өвчний шинж тэмдгийг бууруулдаг
2012 онд “Science Daily” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд кофе нь Паркинсоны өвчинд нэрвэгдсэн хүмүүст тустай. Энэ төрлийн өвчинд нэрвэгдсэн, кофе уудаг хүн нь үйл хөдлөлөө хянаж чаддаг гэв.
Паркинсоны өвчин нь тархины гадрын доорх пирамидын гаднах бүтцүүдийн хөнөөгдлийн улмаас үүсэх архаг даамжрах явц бүхий сөнөрөлтөт өвчин юм. Нас ахих тусам тархины эсүүдийн тоо цөөрөх нь суурь хүчин зүйлүүдийн нэг бөгөөд судалгаагаар 10 жил тутамд хүний тархины эсүүдийн 8% нь устдаг байна. Энэ өвчний шинж тэмдэг мэдрэлийн эсийн 80% нь устсан тохиолдолд илэрч гарна. Энэ өвчнийг нөхцөлдүүлэгч удамшлын дотоод хүчин зүйл бэлэн байгаа тохиолдолд хүрээлэн буй орчноос учруулах хорт бодисын нөлөө уг өвчнийг үүсгэгч үндсэн шалтгаан болдог байна.
4. Кофе элгэнд сайн (хэрвээ та согтууруулах ундаа хэрэглэдэг бол бүр сайн)
22 жилийн туршид хийгдсэн судалгааны үр дүнд өдөрт нэг аяга кофе уудаг хүн элэгний циррозод өртөх магадлал нь 20 хувиар буурдаг гэв. Тус судалгаанд нийт 125 мянган хүн хамрагджээ.
5. Кофе нь амиа хорлох хандлагыг бууруулдаг
Өдөрт 2-4 аяга кофе уудаг хүн амиа хорлох хандлага нь 50 хувиар буурдаг гэнэ.
6. Кофе арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг
Кофе нь эмэгтэйчүүдийн арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг
7. Кофе нь өөх хайлуулдаг
Кофе нь хүний биеийн өөхийг хайлуулж, түүнийгээ эрч хүч болгон хувиргадаг гэнэ. Мөн хүний биед нүүрс-устөрөгчийн нөөцийг бүрдүүлдэг ажээ.
8. Чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулдаг
Өдөрт дөрвөн аяга кофе уудаг хүн чихрийн шижин өвчин тусах магадлал 50 хувиар буурдаг гэнэ.
9. Тархины үйл ажиллагаанд ашиг тустай
CNN телевизийн мэдээлж буйгаар нь кофе нь тархины үйл ажиллагаанд ашиг тустай бөгөөд сэтгэл санааг сэргээдэг ажээ.
10. Кофе таныг аз жаргалтай болгодог
АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн хүрээлэнгийн судалгаагаар долоо хоногт дөрвөн аяга кофе уудаг хүн кофе уудаггүй хүнээс даруй депресст орох магадлал нь арван хувиар буурдаг гэнэ.
Бэлтгэсэн: Ц.Уран