Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүд Монгол өв соёлоо битгий мартаасай

Хуучирсан мэдээ: 2017.07.16-нд нийтлэгдсэн

Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүд Монгол өв соёлоо битгий мартаасай

Уул уурхай, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу шалгалт хийхээр болжээ.

АНУ-ын гэр бүлд үрчлүүлсэн монгол хүүхдүүд наадмын үеэр эх орондоо ирээд буцсан юм.

Бага балчир ахуйдаа гадаад гэр бүлд үрчлүүлж, алсыг зорьсон ч эх оронтойгоо танилцахаар аав, ээжтэйгээ хамт ирсэн хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авсан юм. Тэд Монголдоо саатах багахан хугацаандаа наадам үзэж, хөдөө аялж, монгол ахуй, өв соёлтой танилцах аяллыг албаны хүмүүс зохион байгуулсан юм.

Тэр тухай мэдээллийг үзсэн сурагч хүү Б.Амарбаясгалан тэдгээр хүүхдүүдэд бэлэг бэлтгэн ГИХГ-т ханджээ. Түүний сэтгэл даанч сайхан. Уулзаж танилцаагүй, огт мэдэхгүй боловч “Монгол хүн монгол өв соёл, монгол хэлээ мартаж болохгүй” хэмээн цуглуулсан мөнгөөрөө Монгол-Англи хэлний толь бичиг, Монголын үзэсгэлэнт байгалийн зурагтай ном худалдан авчээ. Хүүхдүүд АНУ руу буцсан ч холбогдох албаны хүмүүс Д.Амарбаясгалан хүүгийн бэлгийг эздэд нь заавал хүргэхээ амласан юм.

Б.Амарбаясгалан: Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүд Монгол өв соёлоо, Монгол хэлээ битгий мартаасай

-Миний дүү өөрийгөө товч танилцуулна уу.

-Намайг Батбаярын Амарбаясгалан гэдэг. Би Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн 11А ангид сурдаг. Манайх 2010 онд Төв аймгийн Дэлгэрхан сумаас Улаанбаатар хотод шилжин ирсэн. Би аав, ээж, эгчтэйгээ амьдардаг. Би АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг Аксесс гэж хөтөлбөр байдаг. Тэрхүү хөтөлбөрт хамрагдаж англи хэл сураад хоёр жил болж байна.

-АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүдийн талаарх мэдээллийг хаанаас авсан бэ. Яагаад тэр хүүхдүүдэд бэлэг өгөхийг хүссэн юм бэ? 

-Би Америк руу явж үзээгүй. Гэхдээ АНУ-ын талаар маш их сонирхож, судалдаг. News.mn сайт дээр тавигдсан бичлэг, сурвалжлагыг үзээд миний сэтгэл маш их хөдөлсөн. Бид нар бүгдээрээ нэг цустай Монгол ахан дүүс, бидний хувь заяа ижилхэн шүү дээ гэж бодогдсон. Тийм болохоор АНУ-д үрчлэгдсэн ч гэсэн үе тэнгийн найзууд, дүү нар маань Монгол хэл, Монгол өв соёлоо битгий мартаасай билээ. Монгол хэл маань их баян хэл шүү дээ. Монгол хэлээ эргэн сэргээж сайн ярьдаг болоосой гэж бодоод Монгол-Англи хэлний толь бичиг бэлэглэмээр санагдсан. Миний энэ бэлэглэж байгаа ном маань их ойлгомжтой ном байгаа. Бас Golden Gobi гээд энэ номд Монгол орны үзэсгэлэнт байгалийн талаар гоё зураг их байгаа. Тийм болохоор эх орноороо бахархаасай, их зүйлийг Монгол орондоо хийгээсэй, хамтдаа олон зүйлийг бүтээнэ гэсэн чин сэтгэлийн үүднээс энэ номыг найзууддаа бэлэглэхээр шийдсэн.

Тэднийг долдугаар сарын 16-нд буцна гэж ойлгоод амжиж уулзаад номоо бэлэглэнэ гэж бодсон ч 13-нд буцчихсан юм байна. Би удахгүй АНУ-д очиж сурна гээд цуглуулж, хуримтлуулж байсан мөнгөөрөө найзууддаа Монгол- Англи толь бичиг аваад өгвөл илүү их өгөөжтэй юм болов уу гэж бодсон. Үе тэнгийнхэндээ сайн сайхныг түгээе л гэж бодсон доо. 

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ. Чиний мөрөөдөл юу вэ?

-Би удахгүй АНУ-д очиж, Олон улсын харилцааны чиглэлээр суралцана гэж боддог. Төгсөж ирээд Гадаад харилцааны яаманд ажилд орж, Америк-Монголын харилцааг илүү сайнаар, гуравдагч хөрш гэдэг утгаар нь улам хөгжүүлж хувь нэмрээ оруулна даа гэж мөрөөддөг.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж