Туулай жилийн бэлэгтэй худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Туулай жилийн бэлэгтэй худалдаа эхэллээ

Монгол гэдгээрээ бахархах, удам судар ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, зан заншлаа хүндэтгэх, эв эеэ эрхэмлэсэн Төрт ёсны баяр Цагаан сарыг угтаж Монголын үүрэн холбооны Скайтел компани сар шинийн урамшууллаа зарлалаа.

Хязгааргүй ярих 247 үйлчилгээ,  дуудлага хийх хамгийн хямд үнэ, хосын сүлжээ, олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүд, бонус шагнал гээд энэ бүгд Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн давуу тал.

Урамшууллын хугацаанд урьдчилсан төлбөрт SkyPhone, Skycall, d20-ын шинэ дугаарыг 7 000 төгрөг болгон хямдруулж, 2 000 нэгж, 30-60 хоногийн үйлчилгээний эрхтэй, мэндийн үгтэй сар шинийн бэлгийн картыг бэлэглэж байна.
Харин Дараа төлбөрт үйлчилгээний одоогийн хэрэглэгчдэдээ 30 000₮-өөс дээш ярианы төлбөр төлсөн тохиолдолд Олон улсын ярианы Смарт карт бэлэглэж, шинээр дараа төлбөрт үйлчилгээний  хэрэглэгч болж байгаа нийт хэрэглэгчдэдээ холболтын хураамжийг 50 хувь хөнгөлж, Скаймелоди үйлчилгээний 1 сарын эрхийг сар шинийн бэлэг болгон барьж байна.

Мөн сонгогдсон загварын 2 ширхэг гар утсыг ердөө 140 000 төгрөгөөр худалдан авснаар 30 000 нэгж, хагас жилийн 247 үйлчилгээний эрхийн аль нэгийг сонгон бэлгэнд аваарай.

Азын бууз танд таарч, анхны бэлгийг авч, бонус шагналын азтан болох Туулай жилийн чих дэлдийлгэсэн урамшуулалт, бэлэгтэй худалдааны үргэлжлэх хугацаа шинийн 4-ыг дуустал Скайтелийн төв болон бүх салбаруудаар явагдаж байна.      

Монголын үүрэн холбооны Скайтел Компани.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж