Мазаалай баавгайг хамгаалах олон улсын хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Мазаалай баавгайг хамгаалах олон улсын хурал болно

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын их сургууль, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Олон улсын баавгай судлалын хүрээлэн, Азийн хар баавгай судлан хамгаалах төв хамтран энэ сарын 9-нд Улаанбаатар хотноо Мазаалай баавгайг хамгаалах олон улсын хурал зохион байгуулахаар болжээ. Олон улсын хурлыг “Мазаалай баавгайг хамгаалах стратеги” хэлэлцүүлгийн дор зохион явуулах аж. Ингэхдээ 2004 онд зохион байгуулсан мазаалай баавгайг хамгаалах олон улсын хурлаас гарсан зөвлөмжийн дагуу хийсэн хамгааллын арга хэмжээ, мазаалай баавгайн талаар хийсэн судалгаа, хамгаалалтын тулгамдсан асуудал юу байгаа талаар ярилцах юм байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж