Бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн киноны нэг “Аладдин” хүүхэлдэйн киног шинээр найруулан уран сайхны кино хэлбэрээр хийхээр болсон. Гэвч гол дүрүүдэд ямар жүжигчин тоглох нь эргэлзээтэй байсан нь өчигдөр /2017.07.15/ албан ёсоор зарлажээ.
Genie буюу цэнхэр бирдийн дүрд Вилл Смит, Аладдины дүрд “Mena Massoud”, Жасмины дүрд “Naomi Scott” нар тоглохоор болсон байна.
Вилл Смит нь 1992 оны “Аладдин” хүүхэлдэйн киноны Genie-д дуу оруулж байсан бол шинээр гарах кинонд дүр бүтээхээр боллоо.
Аладдины дүрд тоглох жүжигчнийг дөрвөн сар гаруй хайсан ба энэтхэг гаралтай жүжигчин “Dev Patel” хамгийн өндөр магадлалтай байсан ч иргэдийн зүгээс араб гаралтай жүжигчин тоглуулах хэрэгтэй гэсэн шүүмжлэлийн улмаас больжээ.
Г.Түшиг