Вандамын охин Бьянка Брижит

Хуучирсан мэдээ: 2017.07.16-нд нийтлэгдсэн

Вандамын охин Бьянка Брижит

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Алдарт жүжигчин Жан-Клод Ван Дамын охин Бьянка Брижит  өдгөө 25 настай. Хэдэн жил олон нийтийн анхаарлаас ангид амьдарч байсан тэрбээр саяхан эцгийнхээ хамт кино нээлт дээр ирсэн нь олны анхаарлыг татжээ.

Бьянка багаасаа уран гулгалтын мэргэжлийн спортоор хичээллэж байсан ч гэмтэл авснаар их спортыг орхисон юм. Өнөөдөр тэр жүжигчний мэргэжлээрээ дэлхийн нийтийн шуугиулж байгаа ажээ.

Бьянка эцгийнхээ тоглосон олон кинонд дүр бүтээж байснаас гадна эцэгтэйгээ хамтран хэд хэдэн кинонд продюсерээр ажиллаж байсан удаатай. Тодруулбал, тэрбээр, 2008 онд туслах дүр бүтээж байсан бол 2012 оноос эхлэн киноны гол дүрд тоглох болсон.

Хэдийгээр түүний эцэг эх Холливудын ертөнцөд алдартай ч Бьянка өөрийн хүчээр амжилтын оргилд гарахыг хүсдэг нэгэн. Мөн тэрбээр орчин үеийн залууст булчинг эмэгтэйлэг маягаар хөгжүүлж болдог гэдгийг харуулахыг хүсдэг гэнэ.

 

 

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж