Зун цаг эхэлснээр нийслэлийн хэмжээнд нүүрсний хэрэглээ зогсож, агаарын бохирдол буураад байсан ч өнөөдрөөс түймрийн утаан дунд амьсгалахаас аргагүй болоод байна.
Түймрийн утаа нийслэл рүү орж ирснээр яг одоо Баянхошуу орчимд хамгийн их агаарын бохирдол, хамгийн их тоосонцор бий болоод байна. Агаарын чанарын албын гаргасан үзүүлэлтээр тус бүсэд агаарын бохирдол 717 буюу маш их бохирдолттой гэсэн үзүүлэлтийг заагаад байна. Мөн Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө зэрэг газруудад авто машины утаан дээр түймрийн утаа нэрмээс болж, хамгийн их агаарын бохирдолттой, тоосонцортой бүсээр нэрлэгдээд байна.
Г.ХОРОЛ