Өнөөдрийн Засгийн газар ээлжит бус хуралдаан зарласан байна. Хуралдаан 15.00 цагт эхлэх аж. Хуралдаанаар улсын хэмжээнд гараад байгаа ой хээрийн түймэртэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг шийдвэрлэнэ гэлээ.
Дашрамд дуулгахад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад агаараас ус цацдаг нисдэг тэрэг судлах үүрэг өгчээ.
Т.НОМИН