Турк: Төрийн эргэлт хийсэн өдрийг Үндэсний баяр болгов

Хуучирсан мэдээ: 2017.07.16-нд нийтлэгдсэн

Турк: Төрийн эргэлт хийсэн өдрийг Үндэсний баяр болгов

Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай болон Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэний нэг жилийн ойд зориулан Стамбул хотноо томоохон цуглаан болж, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үг хэлсэн байна. Одоогоос яг нэг жилийн өмнө 2016 оны долдугаар сарын15-наас 16-нд шилжих шөнө Туркэд төрийн эргэлт хийх оролдлого гарсныг дарсан юм.

Өнгөрсөн жилийн гол үйл явдал өрнөсөн Босфорын хоолой дээгүүрх гүүрэн дээр энэ цуглаан болсон байна. Энэ гүүрийг одоо “Долдугаар сарын 15-нд хохирогчдын шүүр” хэмээн нэрийдэхээр болж байгаа бөгөөд нэг жилийн өмнөх үйл явдалд зориулсан дурсгалыг энд барьсныг Ерөнхийлөгч Эрдоган нээсэн байна. Нэг жилийн өмнө энэ гүүрэн дээр төрийн эргэлт хийх гэсэн цэргийнхэн болон жирийн иргэдийн дунд мөргөлдөөн болж 34 иргэн амь үрэгдсэн. Ерөнхийлөгч Эрдоган парламентын хуралдааныг дуусган Анкара хотоос Стамбул руу онгоцоор хүрэлсэн ирсэн бөгөөд түүний онгоцыг бөмбөгдөгч онгоцууд хамгаалж иржээ.

Туркийн ард түмэн эх орноо хамгаалахын тулд юугаа ч зоиослоход бэлэн гэдгээ нотолсон хэмээн Эрдоган үгэндээ онцолсон байна. “Тэр шөнө хүмүүсийн гарт буу байгаагүй юм, тэдний гарт туг байсан, хамгийн гол нь тэдэнд итгэл байсан” хэмээн Эрдоган хэлжээ.

Олонд хандан хэлсэн үгэндээ Эрдоган хуйвалдагчдад цаазын ял оноохыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн 150 мянган албан хаагчийг энэхүү төрийн эргэлтэд хамаатай гэж үзэн ажлаас нь чөлөөлж, 50 гаруй мянган хүнийг баривчилсан юм. Туркийн сөрөг хүчнийхэн Эрдоганы энэ байр суурийг сөрөг дуу хоолойг нухчин дарах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа.

Долдугаар сарын 15-ны Туркийн Үндэсний баярын өдөр болгохоор шийдвэрлэжээ. Туркийн Ерөнхий сайд Бинали Илдирим парламентын тусгай хуралдаанд хийсэн мэдээлэлдээ “Долдугаар сарын 15 бол Туркийн тусгаар тогтнолын төлөөх хоёрдугаар дайн байсан” хэмээн хэлжээ. 1920-иод оны эхэн үед нэгдсэн Турк улсыг байгуулах үйл явцыг тусгаар тогтнолын төлөөх нэгдүгээр дайн хэмээн томъёолж байгаа ажээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж