Цэнэглэсэн карт болгон БОНУС өгдөг

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Цэнэглэсэн карт болгон БОНУС өгдөг

БОНУС урамшууллын шинэ оны азтанууд тодорсоор байна. iPad 3G-ийн эзэн болсон азтан Б.Баасанцэрэнтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргэе.

-Баярлалаа. Миний хувьд анх удаа л ийм шагналын азтан болсон тохиолдол болж байна. Маш их баяртай байна.

-Анх БОНУС урамшууллын мэдээллийг хаанаас авсан бэ?

-Манай гэрийнхэн ихэнх нь Скайтелийн хэрэглэгч байдаг юм. Тэгээд манай дүү байнга л цэнэглсэн картаараа bonus.skytel.mn орж ийм тийм бонус шагналыг авлаа гээд яриад байдаг юм. Тэгээд л мэддэг болсон гэх үү дээ. 

-Та азтан болсноо яаж мэдсэн бэ?

 -Энэ дугаарыг манай ах миний төрсөн өдрөөр авч өгсөн. Тэгээд одоо бүгд Скайтелтэй болчихлоо аймар боллоо гээд байсан. Тэгээд нэг орой гэртээ телевиз үзээд сууж байсан чинь БОНУС-ын реклам явахаар нь цэнэглэсэн картаа дүүдээ өгөөд  bonus.skytel.mn оруулсан чинь iPad хожлоо гэхээр итгэсэнгүй очоод хартал үнэхээр хожсон байсан. Баярласандаа миний ах, дүү хоёр үнэхээр алтан гартай хүмүүс юм гээд баярлаад итгэж өгөхгүй байсан. /инээв/
Хэзээнээс Скайтелийн хэрэглэгч болсон бэ?

Удаагүй ээ 12 сард

Сүүлчийн асуултыг танд үлдээе.
Юуны өмнө хэрэглэгчдийгээ байнга урамшуулж байдаг Скайтел компанийн нийт ажилтан албан хаагч нарт баярлсан талархсанаа илэрхийлээд, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. Үнэхээр шударга явагддаг энэхүү үйл ажиллагаа хэрэглэгчдийнхээ гар дээр бодитоор хүргэж чадаж байгаа нь хэрэглэгч бидний хамгийн сэтгэл ханамжтай байдлыг үргэлж өндөр байлгаж байгаагийн илэрхийлэл юм. Нийт хэрэглэгчдэдээ хандан bonus.skytel.m-д таны хүссэн болгон байдаг юм байна шүү гэж хэлэх байна. 

САР ШИНЭЭР ЯМАР ЯМАР БОНУС ХОЖИХ ВЭ?

Хэрэглэгчдийн хамгийн их оролцох болсон БОНУС урамшууллын шагналуудаа сар шинийг угтан шинэ шинэ БОНУС bonus.skytel.mn сайтад нэмэгдлээ.

Цагаан сараар хэрэглэгч таны цэнэглэсэн, хэн нэгэнд бэлэглэсэн карт бүр аз дагуулан САР ШИНИЙН БОНУСЫГ танд авч ирэх болно. Сар шинийн БОНУС-т 1 сая  төгрөгийн нэгж, Бүтэн жилийн ярианы эрх iPod, Сүүлийн үеийн загварын Гар утаснууд, Netbook, NEX интернэт модем гээд мянган мянган бонусыг багтаалаа.  
Ирж байгаа төмөр Туулай жилд таныг азын тэнгэр ивээх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж