Төв аймаг, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарсан түймрийн улмаас Улаанбаатар хот өнөөдөр өглөөний байдлаар бүхэлдээ утаатай, хоолой хорсож, нүд аргасан, бүгчим халуун байна.
Онцгой байдлын ерөнхий газрын албаныхны мэдээлснээр улсын хэмжээнд 22 түймэр асч байгаа бөгөөд үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид гарч байгаа. Түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байна.
Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу дөрвөн түймэр асч байна.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ