К2 оргилд хүчтэй цасны нуралт болжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.15-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр (Уулчин)

К2 оргилд хүчтэй цасны нуралт болжээ

Булган сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас саяхан “Малчдын өдөрлөг” зохион байгуулжээ.

Пакистаны К2 оргилыг зорьсон уулчин Г.Өсөхбаяр долдугаар сарын 14-нд холбогдож, дараах мэдээллийг өгсөн юм. 

Долдугаар сарын 11

Энэ өдөр тэрбээр 1, 2-р кэмпээ байгуулж, 7450 метрийн өндөр авалт хийгээд, үндсэн бааздаа иржээ. Авиралтын ихэнх ачаагаа кэмпдээ хүргэв.

Долдугаар сарын 13

Үлдэгдэл ачаа болох 4 хүчилтөрөгчийн баллон, 20 газ, 1 майхнаа дээш хүргэж, 3-р кэмпээ байгуулан, үндсэн авиралтын бэлтгэлээ хангажээ.

Долдугаар сарын 14

Харамсалтай нь, К2 ууланд их хэмжээний, хүчтэй цасны нуралт болжээ. ОУХМ Г.Өсөхбаяр болон бусад уулчдын 7450 метрийн өндөрт байгуулсан 3-р кэмп цасны нуралтад өртсөн эсэх мэдээлэл энэ өдрөөс хойш ирээгүй байна. Хэрэв 3-р кэмп нуралтад өртсөн бол авиралтыг цуцлана гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

 

Дээрх мэдээллийг Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр сансрын холбооны Иридиум утсаар өгч байгаа. Одоогоор цасан нурангид 3-р кэмп өртсөн эсэх талаар мэдээлэл хараахан ирүүлээгүй байна. Сүүлд холбогдохдоо тэрбээр “Авиралтыг цуцлах шийдвэр гараагүй тохиолдолд ойрын 2-3 хоногт цаг агаарын тааламжтай нөхцөл байдлыг харгалзан үндсэн дайралтаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж