Унадаг дугуйн тээврийг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.15-нд нийтлэгдсэн

Унадаг дугуйн тээврийг хөгжүүлнэ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Унадаг дугуйн тээврийг хөгжүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг санаачлан улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ.

    Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, дэд бүтцийг нь нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

    Зөвхөн нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр гэдгээрээ онцлогтой аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хот суурин газрууд болон хот хоорондын авто замын дагуу унадаг дугуйн зам барьж байгуулах, түүнийг төлөвлөх, унадаг дугуйн замын сүлжээг бий болгохоор төлөвлөжээ.

    Өнгөрсөн жил Зам, тээврийн хөгжлийн яамнаас унадаг дугуй тээврийн хэрэгсэлд тооцогддог тул авто машинтай адил дугуйны зогсоолтой байх санаачилга гаргаад яамныхаа гадаа дугуйн зогсоол байгуулсан. Энэ санал санаачилгын хүрээнд төмөр замын авто вокзал, Улсын их дэлгүүр, төв талбай зэрэг газрууд дугуйн зогсоолтой болсон. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, томоохон үйлчилгээний байгууллагуудыг гаднаа унадаг дугуйн зогсоолтой болгох, ажилчдынхаа дугуйгаар зорчиж ирэх боломж нөхцөлийг дэмжих талаар нэгдсэн уриалга гаргаж ажиллах юм байна.

    “Унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх” хөтөлбөрийн судалгааны ажил дуусаж,  боловсруулалтын шатандаа явж буй бөгөөд ирэх оноос хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргажээ.

    Г.ХОРОЛ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж