Хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа энэ үед амралт, аялал зугаалгаар явахдаа гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх. Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх. Согтууруулах ундаа хэрэглэхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй байх. Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллага анхаарууллаа.
Г.ХОРОЛ