Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор долдугаар сарын 10-ний ажлын өдрийг долдугаар сарын 16-нд шилжүүлсэн. Ингэснээр долдугаар сарын 10-ны даваа гаригт бүх нийтээр амарч, 16-ний ням гаригт ажиллахаар болсон билээ. Дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас долдугаар сарын 4-нд гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор маргааш өдрөөс төрийн байгууллагуудын ажил эхэлнэ.
Г.ХОРОЛ