-Дизайн болон давуу талууд
Хэлбэр дизайны хувьд гарт эвтэйхэн, хөнгөхөн, арын гадаргуу нь гарт гулгахаас сэргийлсэн үл мэдэг барзгар хээтэй, товчлуурууд дарахад маш эвтэйхэн, өөр дээрээ мемори картны үүртэй. Түүндээ 8Gb хүртэл багтаамжтай карт хийж ашиглах боломжтой. Утасны өөрийн хадгалах багтаамж 75Mb. 1,6 megapixel бүхий арын камертай. Бичлэг хийх болон зураг авах бүрэн боломжтой. Бичлэгээ гар утсанд зориулсан 3GP формат дээр бичдэг.
Нэг сонирхолтой давуу тал нь USB кабелиар компьютертэй холбоод компьютер тань интернэтэд холбогдоно. 3G-ийн хурдаар. Ийм жижигхэн, тэгээд хямд үнэтэй утас мөртлөө бас 3G-тэй. Хүсвэл видео дуудлага хийж болно. Гэхдээ нэг дутагдалтай тал нь нүүрний камер байхгүй. Гэхдээ арын камераа эргүүлж нүүр рүүгээ харуулаад нөгөө хүндээ өөрийгөө харуулаад л байна. Бас дэлгүүрээс юм авах гээд сонгож чадахгүй бол эхнэр рүүгээ эсвэл ээж рүүгээ залгаад энэ яг мөн биз гээд харуулчихаж болно.
Юнител бүх дугаар дээрээ хэрэглэгчид 1Mbps хурдаар интернэтэд холбогдох боломжийг олгодог ч энэ утасны хувьд татах болон илгээх хурд нь ижил 384kbps (WCDMA) учраас энэ хурдаар нь интернэтэд орох боломжтой. Гэхдээ Youtube бараг гацдаггүй л юм байна лээ. Ихэнх ухаалаг утаснуудыг компьютерт холбоод интернэтэд орсон байх үед гаднаас хүн залгахаар яриад байгаа дохио өгдөг бол энэ утасны хувьд дуудлагаа давхар авч болдгоороо бас давуу талтай.
www.speedtest.mn дээр хийсэн хурдны шалгалтын дүн.
Бас ийм хямд үнэтэй утсанд ахадсан хэдэн юм бий …
1. Хамгийн их хэрэглэдэг менюнүүдээ нүүрэн дээр гаргачихдаг. Тэр чигээрээ дэлгэц дүүрэн юм болно гэж бодож байвал эндүүрэл. Дэлгэцний доор эргэлдэж гарч ирдгээр маш эвтэйхэн шийдэж өгсөн.
2. Хүсвэл бас дэлгэцэн дээрээ цаг агаарын мэдээлэл өгдөг Accuweather.com, интернэт хайлтын агуу систем болох Google.com-ийн апликейшн гаргаж болно.
3. Өөрийн мэйлээ холбож болно. Хэдийгээр бүрэн push mail функциэр ажиллаж чадахгүй ч мэйл рүүгээ ороод refresh хийгээд байхад мэйлээ татаад л байна. Ирсэн мэйлээсээ линк рүү нь дараад шууд интернэт браузер руу вэбийг ачааллана. Attach-аар ирсэн зургийг татаад авах боломжтой. Утсаараа авсан зураг юмуу видеогоо мэйлээсээ хэн нэгэн рүү илгээх ч боломжтой.
4. MP3-тай, заавал чихэвч байх шаардлагагүй шууд сонсож болно, Bluetooth-ээр хэнээс ч билээ дээ Дэндэвийн дууг авснаа сонссон. Дажгүй дуугаралттай юм байна лээ. FM нь харин чихэвч хийж байж ажиллана.
-Бусад давуу талууд
Хэрэглээний хувьд үнэхээр хялбар, маш энгийн бүтэцтэй. Зайны хувьд бүрэн цэнэглэлтээрээ бараг 5-7 өдөр барих боломжтой. Дэлгэцний гэрэл ялгаруулах чадварыг 4 янзаар тохируулж болно. За тэгээд хамгийн гэрэлтэй дээрээ байсан ч асуудалгүй удаан ажиллах зайтай юм байна лээ. Зайгаа USB-ээр компьютертээ холбон, мөн шилжүүлэгчээр тогонд залган цэнэглэж болно.
Хайрцагандаа чихэвч, USB залгуур, USB шилжүүлэгч, Англи хэл дээрх номны хамт ирдэг.
-Дүгнэлт
o Юу нь сайн байна?
§ Хямд үнэтэй утас хэдий ч ухаалаг утасны онцлогоос оруулж өгөх гэж оролдсон. И-мэйл, Widget, Application гэх мэт.
§ Компьютерт холбон модем болдгоороо давуу талтай. Гар утас, интернэт модем 2 нэг дор гэсэн үг. Интернэтэд холбогдсон байхдаа дуудлага хүлээн авдаг нь үнэхээр сайн үзүүлэлт.
§ Зай нь бүрэн цэнэглээд маш удаан хугацаанд ажиллах чадвартай. Сард 4 удаа л цэнэглэх хэрэг гарах байх даа.
§ Утсаар ярьж байхад яриа маш сайн сонсогддог.
o Юу нь муу байна
§ Хэдий 3G утас ч нүүрэн талдаа камергүй нь видео дуудлага хийхэд асуудалтай. Магадгүй цаанаа 3G камер руу л холбогдох гэж тэгсэн байж болох юм.
§ Камерны хүчин чадал муу. Гэрэлтэй нөхцөлд зураг авах, бичлэг хийх илүү сайн гарна.
§ И-мэйлээ холбож болдог ч Push mail функциэр ажилладаггүй.
o Санал
§ Энэ утас нь дизайн болон зарим үзүүлэлтээрээ ярих, мессеж бичих хэрэглээтэй хүмүүст илүү зохимжтой хэдий ч 3Gутас, оруулж өгсөн нэмэлт функциэрээ илүү хэрэглээг бий болгоход зориулсан мэт байна. Жижиг дэлгэц дээр интернэт хэсэх нь хэцүү учраас компьютерт холбоод интернэтэд холбогдох нь маш давуу талтай. Энгийн нэг гар утас авах үнээр давхар модемтой болох боломжтой ч юм шиг. Том дэлгэцтэй ухаалаг утас сонирхдог хүмүүст бол хэрэггүй. Харин ярих, мессеж бичихээс гадна хааяадаа интернэтэд орчихдог, утсыг зөвхөн ярихаас өөр түвшинд хэрэглэж эхлэх гэж байгаа хүнд бол тохиромжтой утас юм. Үнийн хувьд ч боломжийн юм. Барууны утас нэмэх нь үйлчилгээ гэдэг системээр Dopin гар утсыг үйлчилгээтэй нь уяж нэг жилийн турш сүлжээндээ хязгааргүй үнэгүй ярина гэсэн хувилбар тун дажгүй санагдлаа.
Миний хувьд 7 хоног барихад 2 зүйл нь үнэхээр таалагдсан.
1. Хэрэглэхэд маш энгийн, авч явахад авсаархан, зайны амьдрах хугацаа бол янзтай. Бараг 7 хоног барьж мэдэх л юм. Би ухаалаг утас барих дуртай учраас жижиг дэлгэцээр интернэтэд орох нь миний хувьд хэцүү санагдсан. Гэхдээ шаардлагатай үед хэрэгцээ хангаад л байсан.
2. Компьютерт холбоод модем болдог нь, програмаа суулгахад ямар ч асуудалгүй бараг л өөрөө сууж байгаа нь үнэхээр таалагдсан. Гар утас + Интернэт модем