БНХАУ-ын зүүн хойд зүгт аадар бороо хоёр өдөр үргэлжлэн орсны улмаас найман хүн амиа алдаж, нэг хүн ор сураггүй алга болсон байна. Мөн тус улсын Жилинь тосгон аадар бороонд нэрвэгдсэн гэж Синьхуа агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлж байгаагаар орон нутгийн захиргаа 120 мянган хүнийг нүүлгэж шилжүүлээд байгаа аж. Байгалийн гамшигт үзэгдэл болж буй тус газарт 320 мянган хүн амьдарч байна.
Бэлтгэсэн: Ц.УРАН