Венесуэлийн ард түмэн Засгийн газраа огцрохыг эсэргүүцэн, тэмцэж байгаа энэ үед Ерөнхийлөгч Николас Мадуро хууль, хүчний байгууллагын албан хаагчдын цалинг 85 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотойгоор, тус улсын төсвөөс 100 сая ам.долларын зарлага гарч байна. Мөн Ансоатеги, Тачира болон Лара мужид шүүх, цагдаагийн байгууллагын барилгын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай дуусгах тушаал өгсөн байна. Үүнд зориулан улсын төсвөөс 1.6 сая ам.доллар дахин зарцуулахаар болжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Венесуэлийн Дээд шүүх Үндэсний ассамблейн эрх мэдлийг хязгаарлах шийдвэр гаргасны дараагаар ард түмэн нь Засгийн газраа эсэргүүцэх болсон. Хэдийгээр Засгийн газар нь тус шийдвэрийг цуцалсан ч эсэргүүцэгчид гудамжид гарч, дээд шүүхийн гишүүдийг огцорч, ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас 90 гаруй хүн амиа алджээ.
Бэлтгэсэн: Ц.Уран