Гүрж, Этиоп, Эритрейн үнэн алдартнууд бурхан эзний загалмайлагдсаны баярыг тэмдэглэж, энэ өдөр амардаг.
Эрт дээр үеийн Иордан гол дээрх нийтээр угаан ариусах купель
“Бүдүүлэг харанхуй байх нь аз жаргал. Бүрэн аз жаргалтай байхын тулд тэр нь өөрт нь мэдэгдэхгүйгээр гүн гүнзгий дарагдсан байх ёстой”
(Америкийн яруу найрагч дедектив зохиолын эцэг Эдгар Аллан По 1809 оны нэгдүгээр сарын 19-нд төржээ)
Эдгар Аллан По. Дагерротип
Бусад ишлэлээс: “Аз жаргалаа одоохон ирж байна гэж үргэлж хүлээсэн хүн жинхэнээсээ аз жаргалтай”
“Тэнэглэлд би хүчтэй итгэдэг, харин миний найз нар түүнийг бардамнал гэж хэлэх юм”
“Зуугаас нэг зүйл нь ойлгомжгүй учраас өргөнөөр хэлэлцэгддэг. Зугаас 99 зүйл нь өргөнөөр хэлэлцдэг тул ойлгомжгүй”
“Аймхай гэж хэрэгтэй үед аймхай байхаас эсвэл аймхай гэж харагдахаас айдаг хүнийг хэлнэ”
Роберт Ли жанжны төрсөн өдөр
1807 он: Энэ өдөр АНУ-д алдарт генерал Роберт Эдвард Лигийн (Robert Edward Lee, 1807 — 1870) төрсөн өдрийг тэмдэглэдэг. Харин Алабама, Миссисипи мужуудад энэ баярыг нэгдүгээр сарын гурав дахь даваа гаригт тэмдэглэдэг ажээ. Роберт Ли Америкийн иргэний дайнд аж үйлдвэрийн баазгүй өмнөдийн конфедератуудын армийг командлан дайнд ялагч хойд талынханд хэд хэдэн хүчтэй цохилтыг удирдсанаар алдаршжээ. Вест-Пойнтын цэргийн академид багшилж байхдаа ирээдүйн өөрийн эсрэг армийн нэртэй жанжнуудын багш байв. Иргэний дайны дараа ч генерал Ли ихээхэн нэр хүндтэй байжээ.
Игнацы Падеревский Польшийн ерөнхий сайд болов
1919 он: Игнацы Падеревскийг агуу төгөлдөр хуурч, дэлхийн хөгжмийн зохиолч гэж нэрлэж байв. Түүнийг Ференц Листийн нэртэй энэ зэрэгцүүлдэг байжээ. Падеревский зөвхөн авьяаслаг хөгжимчин байсангүй, Польшийн галтай эх оронч байлаа. Илтгэх авьяас болон бусдыг өөртөө татах увидас нь түүнийг Польшийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч болгосон юм. Тэрээр Антантын дэргэд Польшийг төлөөлж байв. Тэрээр дайнд оролцсон шалтгааныхаа нэгийг Польшийн тусгаар тогтнол гэж Америкийн ерөнхийлөгчөөр тунхаглуулж чадсан юм. Польшийг санаархаж байсан гурван их гүрэн бутарч, Польш өөрөө тусгаар улс болсны дараа шинэ тэргүүн Юзеф Пилсудский төгөлдөр хуурчийг ерөнхий сайдаар томилсон байв. Тэрээр энэ тушаалд жил хүрэхгүй хугацаанд суусан ч Парисийн энхийн бага хуралд оролцож амжсан юм. Өөрөө хүсэлтээр 1919 оны арванхоёрдугаар сард тушаалаасаа огцорч, хөгжмийн ертөнцдөө эргэн оржээ.