АНУ, Францын парад болов

Хуучирсан мэдээ: 2017.07.15-нд нийтлэгдсэн

АНУ, Францын парад болов

Дуучин Женнифер Лопез аль хэдийнэ гэр бүлийнх нь гишүүн болсон залуухан амраг Каспер Смарт болон ихрүүд Макс, Эмми нарын хамт өчигдөр паркаар зугаалжээ.

Францын үндэсний баярын өдрийг тохиолдуулан Парисын Елисейн талбайд АНУ болон Францын зэвсэгт хүчний хамтарсан анхны парад өчигдөр /07.14/ болж өндөрлөлөө. Энэ жилийн цэргийн парад АНУ дэлхийн нэгдүгээр дайнд оролцсоны 100 жилийн ойд зориулагдсан ажээ. Цэргийн парадыш Францын Ерөнхийлөгч ЭммануэльМакрон болон АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп нар нээв.

АНУ болон Францын зэвсэгт хүчний хамтарсан анхны цэргийн парадад нийтдээ 3.7 мянган цэрэг, цагдаа болон онцгой байдлын албан хаагчид, 211 морьт цэрэг болон  36 онгоц, 29 нисдэг тэргийг оролцуулан 211 тусгай техник оролцжээ.

Үүний зэрэгцээ, жил бүрийн энэ өдөр Францын Ерөнхийлөгчид телевизийн ярилцлагад орж, үг хэлдэг уламжлалтай. Харин ЭммануэльМакрон энэ  жил ярилцлага өгөхгүй, “La concorde” талбайн индэрт гарч, үг хэлэхийг илүүд үзэв. Тэрбээр ард түмэндээ хандаж, зургаан минутын үг хэллээ. Ингэхдээ АНУ дэлхийн нэгдүгээр дайнд оролцож, үнэт хувь нэмэр оруулсныг тодотгов.

Цэргийн парадын дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампын айлчлал өндөрлөж, тэрбээр нутаг буцсан аж. ДональдТрамп твиттер хуудаснаа “Францад айлчилсан хоёр хоног маш үр дүнтэй байлаа. Хоёр тал маш олон асуудлыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Бастилийн цайзыг эзэлсэн ойн өдөр болон АНУ дэлхийн нэгдүгээр дайн оролцсоны 100 жилийн ойг тохиолдуулан намайг Францад айлчлахыг урьсан Эммануэль Макронд талархаж байна” гэв.

Үүний дараагаар, Францын Ерөнхийлөгч ЭммануэльМакронНицца хотыг зорьсон юм. Тус хотод нэг жилийн өмнө террорист халдлага гарч, улмаар 86 хүн амиа алдаж, 434 хүн шархадсан юм. Ницца хотын иргэд энэхүү эмгэнэлтийг өдрийг дурссан, амиа алдсан иргэдийг бунханд зочлон хүндэтгэл үзүүлсэн ажээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж