Шинэ арсланд нутгийнхан нь “Лекусус-570” бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.15-нд нийтлэгдсэн

Шинэ арсланд нутгийнхан нь “Лекусус-570” бэлэглэжээ

“Монгол ёсолгоо”-ны сурталчилгааг чимж, монгол аваргын зангараг заасан олимпийн баатар маань Лондон дахь олимпийн хотхонд ч эх орон, ард түмнээрээ тэтгэсэн соёрхолт ёсолгоог хийн, ийн зургаа даруулжээ.

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж ес даван түрүүлж, улсын арслан болсон.

Шинэ арслангийн цолыг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс мялааж уяачдын баярын өдөр “Lexus 570” маркийн автомашин бэлэглэжээ.

Нутгийн зөвлөлийнх нь шинэ арсланд хүндэтгэл үзүүлэх ёслол Хүй долоон худагт болсон байна. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Л.Энх-амгалан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, мөн Хөвсгөлийн хүчтэнүүд дэвжээний тэргүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарын олон хүн оролцжээ.

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдйн хурал удахгүй хуралдаж, шинэ арслангийн цолны мялаалгын өдрийг товлох аж.

Нутгийн зон олон нь төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд шинэ арслангийн цолны мялаалга болно гэж сэтгэл догдлон хүлээж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж