Халдлагад хоёр жуулчин амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.15-нд нийтлэгдсэн

Халдлагад хоёр жуулчин амиа алджээ

Ховд хотыг манжуудаас чөлөөлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Засгийн газар 1912 онд Баруун хязгаарыг төвхнүүлэх сайдаар Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, Хатанбаатар С.Магсаржав нарыг томилон явуулжээ.

Египетийн Хургада хотын нэгэн зочид буудлын наран шарлагын газарт өчигдөр буюу баасан гаригт халдлага гарчээ. Халдлагын улмаас хоёр жуулчин амиа алдаж, дөрвөн жуулчин бэртсэн байна. Одоогийн байдлаар Египетийн цагдаагийн газраас болсон үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа аж. Гэхдээ хэвлэл мэдээллийнхэн гэрчүүдийн ярианд тулгуурлан халдлагын талаар гурван хувилбар дэвшүүлсэн байна.

Египетийн аюулгүй байдлын газрын мэдээлэлд тулгуурлан “Сада аль-Баляд’мэдээллийн сайт “Халдлагыг үйлдсэн гэх 28 настай Абдель Рахман Шаабан гэх залуу нь цагдаагийн газарт байцаалт өгч байна. Тэрбээр “Исламын Улс” террорист бүлэглэлд харьяалагддаг байж болзошгүй. Учир нь тэр “Исламын улс” бүлэглэлийн үзэл суртлыг дэмждэг. Гэхдээ байцаалтын үеэр шариатын хууль ёсны дагуу амьдарч байсан гэж мэдүүлсэн байна. Мөн гэмт этгээд нь германаар ярьдаг бөгөөд халдлага үйлдэхээсээ өмнө гадаадын иргэдтэй харилцаж байсан” гэв.

Харин Египетийн “Elmwatin” цахим  сайт дээрх халдлага нь Египет болон Украин гаралтай хоёр эмэгтэйн ахуйн хэрүүлээс үүдэлтэй гэв. Энэхүү хэрүүл маргааны улмаас Египет эмэгтэйн нөхөр жуулчид руу халдсан гэсэн мэдээллийг өгч байна.

Үүнээс гадна, Египетийн зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлж буйгаар гэмт этгээд нь сэтгэцийн өвчтэй байсан бөгөөд халдлага үйлдсэн эсэхээ мэдэхгүй байгаа гэжээ.

Амиа алдагсад ба хохирогчид

Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар жинсэн өмд, хар цамцтай өндөр залуу хажуугийн нийтийн наран шарлагын газраас гарч, зочид буудлын эзэмшлийн наран шарлагын газар руу чөлөөтэй нэвтэрсэн. Гэмт этгээд хутгатай шууд гадаадын иргэд руу халдаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Үүнээс гадна, гэмт этгээд Египетийн жуулчдыг аль болох энэ газраас хол байхыг сануулав. Тэрбээр “Надад Египетийн жуулчид хэрэггүй. Би та нарыг хайгаагүй байна” гэж орилж байсан гэв.

Гэмт этгээд Германы хоёр жуулчид руу халдаж, улмаар жуулчид эмнэлэгт хүргэгдэн, нас баржээ. Үүнээс гадна, тэр Армен, Чех, Оросын гэсэн дөрвөн жуулчныг бэртэж гэмтээсэн байна.

Терроризм ба аялал жуулчлал

Хургада хотод болсон халдлага Египетийн аялал жуулчлалын салбарт хүчтэй сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тус улсын аялал жуулчлалын холбооны тэргүүн асан Ильхами аз-Заят мэдэгдэж байна. Гэхдээ тэрбээр хэрвээ халдлагын улмаас амиа алдсан болон бэртсэн жуулчдын эх орон Египет руу аялахыг хоригловол бидэнд маш сөрөг нөлөөтэй гэжээ.

Үүний зэрэгцээ, аялал жуулчлалын салбарын судлаач ИсамАли хэлэхдээ терроризм улс орон бүрийг дайран өнгөрч байна. Үүнээс болоод дэлхийн улс орнууд Египет рүү аялахыг хориглохгүй байх гэж найдаж байна гэв.

Аялал жуулчлал бол Египетийн төрийн санд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлдэг гол эх үүсвэрийн нэг. Тус улсын аялал жуулчлалын яамны мэдээллээр 2015 оны аравдугаар сарын сүүлд Синайн хойгт жуулчдыг тээвэрлэж байсан Оросын онгоцны сүйрлээс өмнө аялал жуулчлалын салбар ДНБ 11.3 хувьд хүрч байсан бөгөөд төрийн сангийн орлогын 11 хувийг гадаад валют бүрдүүлж байсан гэв. Египет улсад Орос, Их Британи, Герман, Итали, Францын жуулчид ихээр аялдаг юм байна.

Харин Оросоос Египетийг зорьж байсан нисэх онгоц сүйрсний дараагаар хэд хэдэн улс аюулгүй байдлаа харгалзан үзэж, аяллыг түр хоригложээ. Улмаар тус улсын аялал жуулчлалын салбар олон саяын алдагдалд орсон удаатай. Өнөөдөр тус улс аюулгүй байдлаа өндөржүүлэн, аялал жуулчлалын салбар нь сэргэж байгаа ч Оросууд агаарын тээврийн үйлчилгээгээ сэргээгээгүй, Их БританиШарм-эш-Шейх руу нисэх нислэгийн зөвшөөрлийг олгоогүй хэвээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж