Меланья Трампын G20 саммит дээрх шинэ дүр

Хуучирсан мэдээ: 2017.07.15-нд нийтлэгдсэн

Меланья Трампын G20 саммит дээрх шинэ дүр

Тэрбээр тус театрын тайзнаа тавих “Нохойн сүрэг” жүжгийн Баавгай гэдэг монгол банхрын дүрийг бүтээж байгаа ба дараа нь “Ромео Жульетта” мюзиклд тоглох юм байна.

Гамбургт болж өнгөрсөн G20 саммитийн хоёр дахь өдөр Америкийн тэргүүн хатагтай Меланья Трамп дахин хэвлэлийнхний анхаарлыг татлаа. Америкийн Ерөнхийлөгчийн эхнэр ээлжит арга хэмжээнд ер бусын зургийн  принттэй саарал, Jil Sander маркийн даашинзтай очжээ. Түүнийгээ  улбар шар содон бүсээр  нэмэн чимээд мөрөндөө Bottega Veneta гэх өнгийн тод улаан пальто нөмөрсөн байлаа. Гутлын хувьд Меланья сонгомол стильд үнэнч хэвээр үлдэн мөнгөлөг саарал өнгийн өндөр өсгийтэй завин шаахай өмссөн байлаа.

Энэ дүр нь загварын шүүмжлэгчдийн нэрлэснээр, “Их  хорь” саммитийн  түүхэнд хамгийн  гүн сэтгэгдэл төрүүлсэн гоёл болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж