NHK телевиз Оросын лидер нөхөрсөг чанараа харууллаа гэж мэдээлэв.
‘Иннопром’ гэх Екатеринбургт болж байгаа үзэсгэлэнд очихдоо Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Японы Ерөнхий сайд асан Ёсиро Морийг өөрийн машинаар буудалд нь хүргэн өгөв. Тэр нь гадаадын сэтгүүлчдэд том сэтгэгдэл төрүүллээ.
Сануулахад, Япон улс нь олон улсын үзэсгэлэнгийн түнш орон нь болсон ба нийт 160 компанийг илгээжээ. Үүний өмнө Владимир Путин Ёсиро Морийг оройн зоогт урьсан байлаа. Ерөнхий сайд асаны охиныг ирэх жил Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-нд ирэхийг Путин урьжээ.
Японы Ерөнхий сайд асан мэдэгдэхдээ, Оросын лидер нь өнөөгийн Ерөнхий сайд Шинзо Абэгийн засгийн газартай энх тайвнаар хамтран ажиллахад чиглэгджээ гэж мэдээлэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР