Өвөрхангай аймгийн Хархорин сум, Долоон бургас гэдэг газар зорчиж явсан 74-57 УБТ улсын дугаартай суудлын автомашин өчигдөр осолдож, зорчигч нь төмөр эд ангид хавчуулагдан гэмтэж бэртсэн байхад нь Онцгойгийнхон гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Авто машины төмөр эд ангид Г /25 настай, эрэгтэй/, А /24 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсан аж. Тэднийг Хархорин сумын эмнэлэгт хүргэжээ. Архангай аймгийн Өгийннуур сумын төвөөс Өвөрхангай аймгийн Хархорин сумын чиглэлд зорчиж яваад дээрх осолд орсон байна.
Г.ХОРОЛ