Европын холбооны хүн ам 2016 онд 1,5 сая хүнээр (+ 0,3%) нэмэгдэн 511,8 сая хүн болсон тухай ЕХ-ны Статистикийн газар (Eurostat) мэдээлэв.
Европын холбооны 18 оронд хүн ам нэмэгдэж, 10 оронд буурчээ. Хамгийн дээд өсөлт Люксембургт (100 хүн тутамд 19,8 хүнээр), Шведэд (14,5), Мальтад (13,8), Ирландад (10,6), Австрид (9,5), Герман ба Кипрт (тус бүр 7,6) бүртгэгджээ.
Гэтэл Литвын хүн ам 1,42%-иар , Латвид 0,96%-иар, Хорватад 0,87%-иар, Болгарт 0,73%-иар тус тус буурсан байна.
Хамгийн олон хүн амтай орон нь Герман бөгөөд тэнд 82,8 сая хүн амьдарч байгаа нь ЕХ хүн амын 16,2% болж байна. Хоёрт нь 67 сая хүнтэй Франц, гуравт нь Их Британи (65,8 сая), дараа нь Итали ба Испани (60,6 сая ба 46,5 сая) бичигджээ.
Британийн хүн амын өсөлт 2016 онд түүхэндээ хамгийн дээд зэргээр (+ 0,65%) нэмэгдсэн нь дүрвэгчдийн нөлөө байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР