Америкийн бизнесмен, тэрбумтан, хөрөнгө оруулалтын Bridgewater Associates компанийг үндэслэгч Рэй Далио “Төв банкуудын эрин дууслаа” гэж үзлээ.
Өнгөрсөн долоо хоногт түүнийг нь ОУВС батлан дэлхийн өрийн хэмжээ дээд цэгтээ буюу $217 их наяд доллар буюу дэлхийн ДНБ-ний 327% хувь боллоо гэсэн билээ.
Далиа энэ тухай ‘Сүүлийн есөн жилийн турш төв банкууд бодлогын хүүгээ тэг хүргэн системдээ мөнгө хуримтлуулан ихээхэн хэмжээтэй болгож чадлаа. Энэ үйл ажиллагаа нь хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, хүүгийн номнал ханшийг өсөлтийн номнал хурдаас дээш болгож чадлаа. Бодит ханшийг мөнгөний сөрөг урсгалд түлхэн үнэт цаасны ашгийг бараг 0 хүргэж өглөө. Энэ бүгд нь эдийн засгийг уламжлалт нөхцөлд авчирлаа. Зээлийн өсөлт нь өрийн нэмэгдэлтэй сайн тэнцвэрийг олсон юм. Үүгээр эрин төгсөж байна.
Төв банкны тэргүүн нар бодлогын чиг хандлага өөрчлөгдөж байна гэж хэлж байгаа. Учир нь бид бодлогын хүүг тасралтгүй буулгасан, мөнгийг шахсан, есөн жилийн эриний төгсгөлд байна гэсэн юм. Богино хугацааны зээлийн сүүлийн хэсгийн эхэнд өсөлтийг хадгалах мөн инфляцийг өндөрт байлгахын төлөө төв банкууд чанга бодлого явуулахаар оролдож байна. Энэ нь зөв гэдгийг хүлээн зөвшөөртөл бид дараагийн уналтад хүрэхгүйгээр боллоо. Үүнийг ойлгосноор бид бүжиглэх ёстой.
Ерөнхийдөө төв банкууд өөрийн уламжлалт биш бодлогынхоо түрэмгийллийг буулгах ёстой. Үүнийг хийхийн тулд тэд тууштай тэмцэж ирлээ. Тэдний зүтгэл дутуу үнэлэгдээд байгаа юм.
Хэдийгээр бид “томоохон агшилтыг” харж байгаа ч ойрын үед дэлбэрэхээр том хөөсөнцөрийн хүлээлтгүйгээр бид ирээдүйг харж байна”.
Өнөөгийн мөнгөний чанга бодлого даяарчлалын зогсонги байдал, хамгийн том хямралд хүргэх цагт Далиогоос шинэ захидал хүлээн тэр энэ тайвшралаа хадгалж үлдсэн үү гэж асуух л үлдэв шив дээ” гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР