Уяачдын хөдөлмөр үнэгүйдсэн наадам

Хуучирсан мэдээ: 2017.07.15-нд нийтлэгдсэн

Уяачдын хөдөлмөр үнэгүйдсэн наадам

Афганистаны баруун хэсгийн Гильменд мужийн цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч Талибан бүлэглэлд урважээ.

Төрийн их наадамдаа шандаст хүлгүүдээ сойхоор газар, газраас цугласан уяачид, унаач хүүхдүүд нутгийн зүг гунигтай буцаж байна. Уяач нь эрлийз морь уясан, унаач нь эрлийз морь унаснаараа энэ жилийн наадмын буруутан болов.

Шадар сайдын шийдвэрийн дагуу үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд 700 гаруй хурдан ажнай тоосоо өргөж чадсангүй. Тодруулбал, хязаалан насанд 304 бүртгүүлснээс 127 нь, шүдлэн насанд 254 үрээ бүртгүүлснээс 59, азарганы уралдаанд 171 бүртгүүлснээс 98, их насанд 307 бүртгүүлснээс 261, соёолонд 253 ажнай бүртгүүлснээс 128 нь, даага 282 бүртгүүлснээс 71 нь уралдсан юм.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан хороо морьдын шүдэлгээг хийж, үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, галбирыг харгалзан морьдыг эрлийз гэх ангиллаар хасав.

Шадар сайдын шийдвэрт уяачид хүндэтгэлтэй хандаж байна. Гол нь яагаад наадам хаяанд тулсан үед эрлийз морьдыг уралдуулахгүй байх шийдвэр гаргав. Яагаад морины уяа сойлгыг тааруулахаас урьтаж, эрлийз морьдыг төрийн наадамд хурдлуулахгүй байх шийдвэр гаргаж болсонгүй вэ гэдэгт тайлбар шаардаж байна. Наад зах нь санаа бодол сонсоогүй. Цагийг нь тулгаж гаргасан шийдвэрээс болж, өнөө жил олон уяачийн хөдөлмөр үнэгүйджээ.

Төрийн их баяр наадамдаа хурдан хүлгээ хурдлуулахын тулд бараг жилийн турш хөдөлмөрлөдөг гэж хэлж болох аж. Наадам дөхөхөд уяачид бүр их ажилтай болдог. Өчнөөн зардал чирэгдэл болж, Улаанбаатар хотод ирдэг. Энэ бол мөнгөөр хэмжих үзүүлэлт биш гэж зарим уяач хэлж байна.

Дээр нь Шадар сайд У.Хүрэлсүхийн үед л энэ шийдвэр хэрэгжинэ гэх яриаг юу гэж ойлгох вэ?. Өөрөөр хэлбэл, ирэх жил Шадар сайдаар өөр хүн томилогдож ажил авлаа гэхэд өмнөх жилийнх шигээ эрлийз морьд төрийн их баяр наадамдаа хурдалж болно гэж ойлгож болно гэсэн үг үү?.

Энэ тохиолдолд сайд солигдох бүрийд Засгийн газрын хөрөнгө оруулагчдад тавигдах шаардлага өөрчлөгдөж, ямар бодлого барьж байгаа нь ойлгомжгүй болдогтой адил үндэсний их баяр наадамд эрлийз морьд уралдах эсэх Шадар сайд хэн байхаас шалтгаалж өөрчлөгддөг болбол энэ жинхэнэ эмгэнэл юм.

Төрийн шийдвэр зөв бол хэн гаргасан байх, хэн үргэлжлүүлэх эсэхээс хамаарч тууштай хэрэгжих ёстой.

Үндэсний их баяр наадамд зөвхөн монгол морь уралдах ёстой гэсэн шаардлага цаашдаа ч хэрэгжих ёстой гэдэгтэй наадамчид санал нийлж байна. Гол нь бодлого нь тодорхой, тууштай байх. Үүний тулд цэвэр монгол цусны морьдыг хамгаалах, өсгөж үржүүлэх зэрэг олон асуудлыг шинээр харж, монгол соёл, монгол өвийг хамгаалах цаг ирснийг анхаарах.

Үндэсний их баяр наадам бол монгол соёлыг зуун, зуун жил тээж яваа, дэлхийн глобальчлалаас Монголыг тодотгож байгаа том баяр, мөн том соёл.

Энэ том соёлыг монголоор нь авч үлдэхэд төрийн тууштай бодлого чухал болохоос “Төрийн их наадамд зөвхөн монгол морь уралдана” гэдэг цээжээр хамгаалж чадахгүй.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж