Аглагийн хийд ачаалал ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2017.07.14-нд нийтлэгдсэн

Аглагийн хийд ачаалал ихтэй байна

Зургаа дахь удаагийн УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс өмнө /2012.08.07./ болж, УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа.

Төв аймгийн Борнуур сумыг зорих иргэд жилээс жилд нэмэгдсээр байна. Тэр дундаа наадмын олон өдрийн амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд “Далын ам” хэмээх газрыг зорих иргэд олон. Энэ газар бидний нэрлэж заншсанаар ард олноо “бурханч лам” хэмээн алдаршсан Г.Пүрэвбат ламын байгуулсан Аглагийн хийд юм.

Улаанбаатар хотоос 92 км засмал замаар яваад шороон замаар 7 км явах иргэд хэдийн энэ зуны аяллын хөтөлбөртөө Аглагийн хийдийг оруулжээ. Наадмын маргааш буюу өчигдөр тус хийдийг зорих иргэд олон байлаа. Хийдийн гадна байх автомашины зогсоол хүрэлцэхгүй болж, иргэд зам дагуу цуваа үүсгэсэн байсан. Нэгэнт зорьж очсон учраас тэд “хүлээлт” гэдгийг цааргалгүй өөрийн ээлжээ хүлээн зогсоно.

Урьд нь энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан хэмжээх цэцэг ихээр ургадаг байсан учраас “Далын ам” хэмээн нэрлэжээ. Энэхүү газар байгалийн онцгой зүй тогтолтой учраас мөргөл залбирал үйлдэх буддын ариун дагшин сүм музейг бурханч лам Г.Пүрэвбат байгуулжээ. Тэрбээр энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.

Наадмын дараа болоод ч тэрүү хийдийг зорих иргэд олон байлаа. Хол, ойрын зочдыг угтах Аглагийн хийдэд онцлог зүйлүүд их бий.

Лусын рашаант суварга, Сэтэрт мод, Цагаан лянхуа хүрд, Аглагийн сүмээс гадна сонин содон зүйлийн музей, газрын даруулга яст мэлхий, алтан өндөг, найман хөлт арслан, үст загас гээд сонин содон зүйлсээс гадна олон бурхадын хөрөг байрлуулжээ. Гарьд уулын энгэр хүрэхэд өгсүүр газрыг туулах ч иргэд хэдийн сэтгэлдээ сүсэглэн тэр холын замыг хүрнэ. Өгсөх замд булаг байх бөгөөд түүнээс иргэд өөрийн бэлдсэн савандаа хийн дээш алхана.

Аглаг бүтээлийн сүмд бурхадыг уламжлалт танка буюу шороон будаг, торгон зураг буюу зээгт наамал, зэс, наамал зэрэг бурхан бүтээх бүхий л аргаар урласан бүтээлүүд олон бий. Буддын шашины үлгэр домгийн олон зүйлсийг эндээс үзэж болно. Байгалийн онцгой зүй тогтлуудыг ашиглан бүтээсэн амьтад ч бий. “Арслан гарьдын хүү найман хөлт арслан”, “Газрын даруулга яст мэлхий”, загасан толгойтой, халиу биетэй “Үст загас” зэрэг олон содон чулуун сийлбэр, зүй тогтлыг харж болно.

Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход Монгол орны өнцөг булан бүрээс олдсон элдэв хэлбэрт чулуу, модны үндэс, өвөрмөц байгалийн бусад зүйлсийг ашиглах бурханч ламтан шавь нарын хамт олон зүйлийг урлажээ.

Аглагийн хийд үнэхээр адал явдалт явган аяллыг таньд бэлджээ. Буддын шашны ховор нандин бүхнийг эндээс харж болно. Мөн сүсэг бишрэлийн эндээс олох юм. Ариун дагшин энэ газрыг зорьж ирэх сүсэгтэн олон жилээс жилд нэмэгдсээр байгааг наадмын эдгээр өдрүүдэд харж байлаа.

Харин хийдийг зорьж ирэх иргэд элдэв хадаг яндар, архи сүү, арц, хүж, идээ будаа авчрах шаардлагагүй байна. Мөн сүмд шинийн 1-ээс 15 хүртэл Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн 15 өдрийн ерөөл магтаалыг өдөр бүр уншдаг ажээ. Эцэст нь хэлэхэд та Аглагийн хийдэд орохын өмнө төлбөр болох таван мянган төгрөгөө төлөхөө мартуузай.

Та Аглагийн хийдэд зочилсноор цэвэр агаар, тархи оюунаа амраан, бурхан шашны шүншиг аравнай оршоосон хад чулуу, бурхад, сүмийн орчноос сайн сайхан энергийг авах болно. Мөн эрч хүчийг мэдэрч, эрүүл энхийн хүслээ нэг шивнээрэй. Ариун дагшин учраас Аглагийн хийдийг зорих олон.

 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж