Рейлбус наадамчин олонд үйлчлэв

Хуучирсан мэдээ: 2017.07.14-нд нийтлэгдсэн

Рейлбус наадамчин олонд үйлчлэв

Энэ жил улсын хэмжээнд нийт 1.2 сая тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт болдог уламжлал тогтоод удаж байна. Улаанбаатар хотоос зайдуу хурдан морьдын уралдаан болдог ч наадамчин олны зорьж очдог газрын нэг болсон. Тэр дундаа жил жилийн наадмаар соёолон морьдын уралдааныг үзэх гэсэн иргэд нэмэгдсээр байна. Харин иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийн унаа үйлчилгээний чанарыг сайжруулж, иргэдэд үйлчилсээр байна.

Улаанбаатар төмөр замаас энэ жил Хүй долоо худаг руу рейлбус/РА-2 маркын төмөр замын автобус/ ыг тусгай хуваарийн дагуу явууллаа. Наадмын баярын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд рейлбус Амгалан- Давааны буюу Хүй долоо худаг –Амгалангийн чиглэлд тодорхой цагийн хуваариар үйлчилжээ. 

Наадамчин олон хэдийн рейлбусаар үйлчлүүлээд сурчээ. Давааны өртөөгөөс рейлбус хөдлөөд 40 минутын хугацаанд хүрэх газраа очих аж. Гэхдээ энэ хугацаанд Эмээлт, Таван шар, Төмөр замын буудалд хоёр минутын хугацаатай зогсдог байна.

Зорчигч зөвхөн 1000 төгрөгөөр явах бөгөөд 12 нас хүртэлх насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй зорчдог аж.

Баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худаг руу иргэдэд үйлчилсэн рэйлбусын үндсэн үйлчилгээ Улаанбаатар – Дархан –Улаанбаатар юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж