Улсын бүртгэлийн ерөнхий газар, АНУ-ын Азийн сан хооронд хамтран авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, авилга, хүнд суртал, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, бүртгэлийн үйлчилгээг шуурхай болгоход чиглэсэн ажлуудыг хамтарч гүйцэтгэхээр тохиролцон санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд өнөөдөр АНУ-ын Азийн сан, УБЕГ хамтран «Авлига, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх» сэдэвт сургалтыг Кемпинский зочид буудалд зохион байгуулна. Энэ үеэр Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах «Хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал ба итгэлийн утас 19-03», “Хүүхэд эмэгтэйчүүдийн халамж хамгаалал” ТББ-ын тэргүүн Ц.Өнөрцэцэг «ХХГХ-ээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, Мэдээлэл түгээх арга барил, паспортын хавчуурга» сэдвээр лекц унших юм байна. «Авлига, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх» сэдэвт сургалтанд УБЕГ-ын иргэний бүртгэлийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэгч, архивын мэргэжилтнүүд зэрэг 60 гаруй албан хаагчид, зарим удирдлагууд оролцоно.
С.Отгон