БНХАУ-ын Бээжингийн хотод өнөөдөр өглөөний 06.45 цагт метроны 10 дугаар шугамд байрлах Шуанжин станц хаагдаж, улмаар ажилдаа явж байсан олон хүн саатжээ. Тэд метроны буудлаас чанга дуу чимээ сонсогдож, гэрэл анивчиж, дэлбэрэлт болох гэж байгаа мэт зүйлс ажиглагдсан гэв.
Метро Гуамон станцыг чиглэн явж байсан аж. Метроны буудлыг ажилчид иргэдийн галт тэрэгнээс гаргаж, автобусанд суулгаж буй бичлэг, зураг олон нийтэд ил болжээ.
Харин тус галт тэргэнд явж байсан зорчигч ярихдаа:
- Галт тэрэгт асуудал үүссэн нь үнэн. Галт тэрэг туннель дунд шууд зогсчихсон. Харин метроны ажилчид платформ дээр байсан иргэдийг станцаас гарахыг сануулж байв. Удалгүй галт тэрэг хөдөлж, дараагийн буудалд хүрсэн. Тэндээс бид гарч, шууд нийтийн тээвэрт суусан гэв.
Бээжингийн метронд үүссэн асуудлыг 07.39 цагт бүрэн шийдвэрлэж, өглөө 08 цагт хэвийн үйл ажиллагаандаа оржээ. Метроны ажилчдын зүгээс ямар нэгэн дэлбэрэлт болоогүй. Өнгөрсөн шөнө хотод хүчтэй аадар бороо орсны улмаас метроны системд цахилгааны доголдол үүссэн байна гэсэн тайлбарыг өгчээ.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Бэлтгэсэн: Ц.Уран
Эх сурвалж: Thebeijinger