Ардын урлагийн ‘Ёохор-2017’ наадам Хэнтий аймгийн Батширээт суманд гурван хоногийн /2017.07.17/-ны өдөр гурав дахь жилдээ болно.
Буриад монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг Ёохорыг сурталчлах, уламжлан өвлүүлэх, хөгжүүлэх ажлыг орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авьяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлэх зорилготой наадам юм. Мөн улсынхаа болон олон улсын түвшинд Ёохор бүжгийн эзлэх байр суурийг баталгаажуулах боломж гэж үзэн тус наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
Энэ онд Батширээт сум байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд болох бөгөөд үргэлжлэн 17-ны өдөр ‘Ёохор-2017’ ардын урлагийн наадмын үйл ажиллагаа явагдах тул дотоод гадаадын аялагчдыг өргөнөөр оролцохыг нутгийн зөвлөлөөс нь уриалав.
Д.УУДАМ