Монгол улс Испани улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Испанийн соёл урлагийг Монголд сурталчлан таниулах, цаашид хоёр орны соёл урлагийн байгууллагууд урт хугацааны хамтын ажиллагаатай ажиллах зорилгоор Испанийн L’Home Dibuixat театрын ‘Помодорогийн адал явдал’ хүүхдийн жүжгийг тоглох гэж байна.
Бээжин дэх Испанийн Элчин сайдын яам, Монгол дахь Испанийн өргөмжит консул, Корпорейт Конвеншн Центр хамтран зохион байгуулж байгаа аж.
‘Помодорогийн адал явдал’ жүжиг Корпорейт Конвеншн Центрийн танхимд долдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 15.00 цагт болох бөгөөд 120 хүний суудалтай аж. Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан жүжгийн тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд 3-8 нас хүртэлх хүүхэд эцэг, эхийн аль нэгнийхээ хамт орж болох юм байна.
“’Помодорогийн адал явдал’” хүүхэлдэйн жүжиг нь дуу, дүрсний эффектээр баяжуулагдсан, дэлгэц болон тайзан дээрх харилцан яриагаар өрнөдөг. 2015 онд нээлтээ хийснээс хойш Франц, Испани, Польш, БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг улсуудад нийт 50 гаруй удаагийн тоглолтыг хийжээ.
‘ПОМОДОРОГИЙН АДАЛ ЯВДАЛ’ ХҮҮХДИЙН ЖҮЖИГ
- Зохиолч: Tian Gombau
- Жүжигчин: Tian Gombau, Anna Dobon
- Найруулга: Panchi Vivo, Tian Gombau
- Eрөнхий зураач: Isa Soto
ЖҮЖГИЙН АГУУЛГА: …Та өнөөдөр хэн ч байж болно. Гагцхүү таны мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр, ухралтгүй зүтгэл тань таныг урагш хөтлөж амжилтанд хүргэх гүүр тань болно. Хүний биеийг олж төрнө гэдэг нэгэн том аз завшаан. Түүний дотор өөрийн мөрөөдлөө биелүүлж, мөрөөдлөөрөө жигүүр хийн амьдрах нь ховорхон тохиол билээ. Тус жүжигт эгэл жирийн нэгэн хүү өөрийн авъяас билэг, олныг алмайруулсан тоглолтыг хийдэг ЦИРКЧИЙН ЖҮЖИГЧИН болох мөрөөдлөө биелүүлэхийг зорино. Гэвч түүнээс өөр хэнд ч тэрхүү мөрөөдөл сонин биш, бүр шоолж, үл тоож байлаа. Цаг хугацаа улиран одож бяцхан хүү мөрөөдлөө зүрхэндээ тээсээр л… Нэг л өдөр тэрээр мөрөөдлийнхөө үнэ цэнийг ойлгоход туслах нэгэнтэй учирч мөрөөдөлдөө хүрэх эхний алхамаа хийнэ. Тэрхүү мөрөөдөгч хүү бол зохиолын гол баатар буюу Помодоро юм.
Алсын хараа амжилтын төлөөх хүсэлгүйгээс бусдын эрхшээлээр амьдарч, бусдын мөрөөдлийг биелүүлэх нэгэн шат гишгүүр нь болж амьдрахаар, Сэтгэлдээ соёолж байгаа тэр мөрөөдлөө бодит болгохын тулд амьдралаа өөрчилж, мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй.
- ҮЗВЭРИИН ТОХИРОМЖИТ НАС: 3 Наснаас эхлэн гэр бүлийн бүх гишүүдэд
- ҮЗЭГЧИЙН ХЯЗГААРТ ТОО: 120 хүн
- ЖҮЖГИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 45 мин (монгол тайлбартай)
- Тоглолт: 2017 оны 7 сарын 18, 19-нд 15:00 цагт ‘Корпорейт конвеншион центрт’
- Тасалбарын үнэ: 30.000₮ (3-8 нас хүртэлх хүүхэд эцэг эхийн аль нэгнийх нь хамт орж болно) бөгөөд www.ticket.mn, үнэгүй хүргэлт:1900-1800. Корпорейт Конвеншн Центрээс авч болно. Мөн жүжгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99104165, 99111553, 99026929 утсаар өгч байна.
Х.ДЭЛГЭР