-АНУ-ын Конгрессын гишүүд Трампыг огцрох ёстой гэв-
АНУ-ын төлөөлөгчдийн танхимын хоёр гишүүн Брэд Шерман, Эл Грин нар Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах тухай санаачилга гаргажээ. Тэд Трампыг үндсэн хууль хамгаалах ерөнхийлөгчийн тангаргаа зөрчсөн. Мөн Трампын сонгуулийн кампанит ажилд Оросын холбоо сүлбээ байсан гэх мөрдлөгийн явцад саад учруулсан гэж үзэж байна.
Харин Цагаан Ордны албан ёсны төлөөлөгч энэ бол улс төрийн тоглоом гэв. Мөн ОХУ-ын зүгээс үүнд ямар ч баримт, үндэслэл байхгүй гэсэн хариултыг өгчээ.
Бэлтгэсэн: Ц.Уран